УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг хамгийн сайн аав, үлгэр жишээ хань гэдгийг батлах зургууд

УИХ-ын гишүүн Л.Гүндалайг сүүлийн үед live хийж үзэл бодлоо илэрхийлэх болсноор нь хүмүүс андахгүй. Түүнийг “бүтэхгүй амьтан” гэх хүн байхад “зөв хүн” гэж үнэлэх нь ч олон. Хэдийгээр хэрүүл тэмцэл хийдэг ч түүнийг хамгийн сайн аав, өрхийн тэргүүн гэдгийг захын хүн шууд хэлдэг. Үлгэр жишээ аав, сайн хань тэрбээр үргэлж охидууд болон үзэсгэлэнт эхнэрээ хайр халамжаар хэзээ ч дутаадаггүй аж.

Загварын тайзнаа од болон гялалзаж байхдаа Л.Гүндалайтай гэр бүл болж байсан түүний гэргийг Л.Аззаяа гэдэг бөгөөд том охин Энэрзаяа, дунд охин Энэргүнж, бага охин Энэрхэн нарынхаа хамт аз жаргалтай амьдардаг.

УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийнх одоогийн амьдарч байгаа “Оргил” хотхон дахь гурван давхар мансардтай таван өрөө бүхий уг хаустаа 2003 оноос хойш амьдарч байгаа. Гэрийн эзнээс Зайсангийн аманд байрлах энэ хаусаа хэдэн төгрөгөөр авсныг сонирхоход 2003 онд 100 саяар авч байсан гэх товч бөгөөд тодорхой хариултыг өгч байсан удаатай.

Эрхэм гишүүний гэрийн үүдээр ороход цэлгэр сайхан том өрөөнүүдэд донжийг нь тааруулсан тавилгуудаас гадна хана болгонд өлгөсөн хүүхдүүдийн гараараа зурсан болон гэр бүлийн фото зурагнууд, Хөвсгөл нутгийн уран зурагнууд өлгөөтэй байдаг. Нэг давхартаа гал тогоо болон зочны өрөө байрлаж, хоёр давхарт нь гэр бүлийн гишүүдийн өрөөнүүд байрладаг юм билээ.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай гэргий Л.Аззаяа нар гурван охиныхоо хамт. Сэргэлэн, цовоо гурван охин нь аав, ээж хоёртоо уйдах зав өгдөггүй гэнэ.

Монголын нэгэн үлгэр жишээ болсон гэр бүлийн цаашдын амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!