ХҮМҮҮНЛЭГИЙН БОЛОН САЙН ДУРЫН ҮЙЛСИЙН МАНЛАЙЛАЛ ТӨРӨЛД ШАЛГАРСАН БАТМӨНХИЙН БАДАМЦЭЦЭГ
Нүүр амны их эмч мэргэжилтэй тэрээр “Солонгосын нээлттэй эмч нарын нийгэмлэг”-ийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж, Монголын алслагдмал аймаг сумдын нийт 7000 гаруй иргэдэд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэйгээр орон нутагтаа авах боломжийг сайн дурын үндсэн дээр хийгээд байна.
Тус нийгэмлэгт санал хүргүүлэн сумын эмнэлгүүдэд нийт 60,115ам долларын үнэ бүхий 17 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хандивлан, хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн зэрэгцээ төслийн багийг удирдан амжилттай хэрэгжүүлэн одоог хүртэл ажиллаж байна.
Өөрийн санаачлагаар “Шүдний эрүүл мэнд, боловсрол олгох Үндэсний сан”-г үүсгэн байгуулсан нь мэргэшсэн эмч нар болон залуу боловсон хүчинд туршлага солилцох, өөрийн мэдлэг ур чадвараа бусдын сайн сайхны төлөө зориулах боломжийг бүрдүүлж өнөөдрийг хүртэл 11 төслийг амжилттай зохион байгуулсан нь залуу үеийн төлөөлөл манлайлал үзүүлж буй хэрэг юм.
Тэрээр хүүхдийн шүдний өвчлөл, эмчлүүлэх хэрэгцээ нийгэмд багагүй байдаг ба сүүлийн 4 жилийн хугацаанд өөрийн төрсөн өдрөөрөө нийт 270 гаруй хүүхдэд шаардлагатай эмчилгээг хийж эрүүлжүүлээд байна.
Монгол Улсдаа үeийн залуусаа манлайлж, идэвхтэй иргэн байж, хийж бүтээж, амжилт гаргаж, түүчээлж байгаа залуусаа тодруулан гаргах зорилготой JCI Монгол байгууллагаас шалгаруулдаг “ШИЛДЭГ 10 ЗАЛУУ”-гийн нэг болсон Танд дахин баяр хүргэж, цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсэн eрөөe!