Онцгой содон үг, утга агуулга, аялгуулаг хөгжим бүхий дуунууд, сайхан хоолой, царайлаг төрх, бусдаас ялгарах онцлог хэв маягаараа сонсогчдоо татдаг дуучин бол AM-C. Ганбатын Энх-Амар буюу AM-C нь 1995 оны долдугаар сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийг 2012 онд төгссөн. AM-C нь уран бүтээлийн гараагаа 25-р суваг телевизийн “Making The Band” реалити нэвтрүүлэгт орж, MIXX хамтлагт элссэнээр эхэлсэн түүхтэй.
Анхны уран бүтээл болох “Habibi” дуугаа 2015 онд дуучин Siente-тэй хамтран гаргаж байсан. Харин 2018 онд “Jene Sequa” гэх долоон дуутай анхны цомгоо гаргасан. Цомгийн нэр нь Франц хэлний “je ne sais quoi” гэх үгнээс үүдэлтэй. Мөн 2019 оны арван нэгдүгээр сарын 22-нд “GUND” нэртэй цомгоо 11 дуутай гаргаж байсан юм.
Тэгвэл дуучин залуу аав болоод удаагүй байгаа бөгөөд түүний үзэсгэлэнт гэргийг Хулан гэдэг бөгөөд Central телевизийн “Парадисо” кино нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.
Хосууддаа цаашдын амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.