Хятадууд нутагтаа хуулбарлан байгуулсан Европын алдартай байгууламжууд

Та дэлхийн хаана ч аялж явсан хэсэг бүлэг Хятад аялагчидтай тааралдана. Энэ яг л тэд дэлхийгээр тархаж, бүгдээрээ л аялж байдаг юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Гэвч үнэн хэрэгтээ Хятад улсын нийт хүн амын 8-аас илүүгүй хувь нь гадаад паспорттой байдаг гэнэ. Тиймээс үлдсэн хүмүүс нь дэлхийгээр аялж, сонин содон бүхнийг нүдээр үзэх боломжгүй болдог учир Хятад улс нь Европын хамгийн алдартай, жуулчдын сонирхон үздэг барилга, хөшөө дурсгал зэргийг дуурайлган барьдаг байна. Ингэснээр улсаасаа холдож чадахгүй хүмүүс тэр бүгдийн хуулбарыг үзэж, яг л хажууд нь очсон мэт сэтгэгдэлтэй болдог аж.

Австрийн Холстатт тосгон

2012 онд БНХАУ-ын өмнөд хэсэгт Гуандун мужийн Хуэйжоу хотод Австрийн Халлстаттын тосгоны хуулбарыг барьсан байна. Төслийн өртөг нь 800 сая доллараас давсан үнэтэй болсон гэдэг. Энэ хотод дундад зууны үеийн сүмийн хуулбарыг барьж, төв талбайд тус бүрийг нарийвчлан сэргээн засварлалт хийсэн аж.

Эйфелийн цамхаг

Тиандучэн бол Жэжян мужийн Ханжоу хотын захын хороолол юм. 2007 онд тус хороололд Эйфелийн цамхагийг 108 метр болгон жижигрүүлсэн хуулбарыг барьж эхэлсэн юм. Дараа нь 31 хавтгай дөрвөлжин км талбайд Парисын архитектурын хэв маяг бүхий байшин, цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур зэргийг барьж байгуулан, тохижуулсан байна.

“Арк де Триумф”

Парис дахь “Арк де Триумф” нь 19-р зуунд Наполеоны дайнд оролцсон цэргүүдийн гэгээн дурсгалд зориулан баригдсан билээ. Үүний өндөр нь 50 м, харин Тиандучен дахь Хятад хуулбар нь 10 м өндөртэй.

Францын цайз Майсон-Лафитт

Хятадын саятан Жан Юүчэн нь Бээжин хотын захад Францын “Maison-Laffitte” цайзын хуулбарыг 50 сая доллараар бариулжээ. Цайзын дотоод засал чимэглэл нь 17-р зууны үеийнхтэй яг ижил гэнэ: гантиг шат, болор лааны суурь, тэр ч байтугай уран зураг. Өнөөдөр тус Хятадын хуулбар цайзыг рашаан, дарсны музей бүхий тансаг зочид буудал болгон хувиргасан аж.

Москва Кремль

Шинжэн хотод Америкийн боловсролын системтэй “SIAS” их сургууль байрладаг. Харин тус сургуулийн цогцолбор нь тун ч онцгой бөгөөд 30 гаруй барилгаас бүрдэнэ. Барилга бүр нь өөр өөр өвөрмөц соёлын ялгааг харуулах ба зарим нь Америкийн Капитол шиг харагддаг бол нөгөө талаас Хятадын уламжлалт архитектурыг харж болно. Харин оюутны дотуур байр, зарим сургалтын байр нь Москвагийн Кремль шиг харагддаг байна.

Гэгээн Басилын сүм

Хятадууд Оросын алдарт Улаан талбайн Гэгээн Басилын сүмийг цэцэрлэгт хүрээлэн, паркаа тохижуулах зорилгоор хуулбарлан босгожээ. Гэхдээ Хятадад баригдсан хувилбар нь сүм биш бөгөөд энгийн нэг хөшөө дурсгал хэмээгддэг байна.

Петр I-ийн хөшөө

Цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн барилгуудын хуулбар төдийгүй Оросын янз бүрийн хотуудаас ирсэн алдартай барималууд байдаг. Хүрэл морьчоос гадна энд Пушкин, Тургенев, Гагарины хөшөө, “Ажилчин ба хамтын фермийн охин” баримал, “Эх орон” хөшөөний жижиг хувийг олох боломжтой.

Царан хонх

Москвагийн Кремлээс домогт Царан хонхын хуулбар ч Хятадад бий. Паркын төв хэсэгт 72 метрийн өндөр аварга том матрёшка хэлбэртэй зочид буудал байдаг. Энэ нь 450 тансаг өрөөтэй бөгөөд дотоод засал нь Оросын эзэнт гүрний хэв маягаар хийгдсэн байдаг.

Цамхаг гүүр

Сүжоу хотод 2012 онд баригдсан цамхаг гүүр нь Лондонгийн алдартай байгууламжын хуулбар юм. Гэхдээ Лондонгийн бүтцээс ялгаатай нь Хятадын гүүр нь 2 биш 4 цамхагтай, төв зам нь дээшлэхгүй. Хятад хуулбар бүхий цамхаг бүр 40 м өндөр, харин Лондонгийн гүүр нь 65 метр өндөрт өргөгдсөн байдаг.

Стоунхенж

1993 онд нээгдсэн Бээжингийн энхтайвны цэцэрлэгт хүрээлэн 50 орны 100 орчим байгалийн болон соёлын дурсгалт газруудтай. Жишээлбэл, энд та домогт Стоунхенжийн хуулбарыг харж болно. Цорын ганц ялгаа нь та эртний чулуунуудыг биш, харин уран чадварлаг чимэглэсэн цементэн хэсгүүдийг харж болно.

Рамсес II-ийн сүм

Тус цэцэрлэгт хүрээлэн нь Рамсес II-ийн захирч байсан эртний Египетийн сүм хийдийн хэсгийг хэсэгчлэн сэргээсэн Абу Симбелийн хадны томоохон хэмжээний хуулбартай. Ойр хавьд Гиза, Карнак сүмүүдийн алдартай пирамидуудын бяцхан хуулбарууд байдаг.

Гэгээн Маркын талбай

Гэгээн Маркын талбайн цамхаг, ордон бүгдийг хуулбарлан байгуулж, Италийн хамгийн алдартай талбайг бүрэн хуулж бий болгожээ. Төслийн өртөг нь 600 сая доллараар үнэлэгддэг.

Сфинкс

2015 оны 3-р сард Чужоу хотод эртний Египетийн Сфинксийн томоохон хэмжээний хуулбарыг барих ажил эхэлсэн. Түүний эргэн тойронд хэд хэдэн пирамид барихаар төлөвлөж байна. Энэхүү төсөл нь хүүхдүүдэд зориулсан паркийн нэг хэсэг бөгөөд удахгүй нээлтээ хийх аж.