“Ekaterin Online Shop” оны шилдэг ажилчиддаа Prius 30 болон Aqua автомашин бэлэглэжээ

“Ekaterin Online Shop”-ыг үүсгэн байгуулагч Ж.Өлзийжаргал энэ жил анх удаа байгууллагын шинэ жилээ хийсэн бөгөөд шилдэг ажилчиддаа автомашин бэлэглэжээ.

Тэрбээр энэ тухайгаа: Бидний ШИНЭ жил сайхан боллоо. Манай Ekaterin Online Shop огт шинэ жил хийж байгаагүй анхны шинэ жилээ сайхан хийлээ.

Бид бүхэн ажилтаныхаа хичээл зүтгэл хөдөлмөрч тууштай байдалыг үнэлээд

Оны 3 шилдэг ажилтан шалгарч 2 шилдэгдээ Prius 30 болон Aqua машин бэлэглэж манай 2 бөөн баяр боллоо.

Бид 2022 ондоо сайхан үр бүтээлтэй ажиллаж ашиг орлогоо ажилчидтайгаа хуваалцаж идэвхтэй сайн ажилтанаа шагнаж урамшуулж баярлуулаад авлаа.

Хамт олны шинэ жилд үнэтэй тансаг хоол унд хамтлаг дуучиддад мөнгө үрэлгүй хэмнэсэн мөнгөөрөө ажилчиддаа баярлуулсан.

Хамт олон нь баяр хүргэж байгаа агшин. Нөгөө бондоок Отгоо, Одноо 2 маань авсан.