Нэгэн иргэн Этик продакшн болон захирал А.Энхжингийн талаар нэгэн мэдээллийг цахим шүлжээнд оруулжээ. Тэрээр:
“Урлагт дэг журам байх нь зөв, гэхдээ‼️
Этик продакшн ба захирал Алтантамгын Энхжин. Мардайн ард юу болсон бэ?⁉️
Би жүжигчны мэргэжлээр суралцаж яваа оюутан хэд хэдэн кинонд туслахаар явж юм сурах чин хүсэлтэй яваа. миний туслахаар ажилласан
Мардай кино 22 оны эхний хагасын хамгийн их үзэлттэй кино болсон бөгөөд киноны арын багт ажилласан болохоор гоё л санагдаж байлаа. Зураг авалтын ард юу болсон бэ?
Энэ киног хийх хугацаанд бид бүхэн 10 гаруй хоног тайз барилцаж олны хэсэгт жүжиглэж салхинд бидний хийсэн павилон нурахад ахин барихад туслаж кинонд туслахын ажлыг хийж нэг сургуулийн доод курсийн дүүгийн үүргийг биелүүлсэн. Найруулагч, зураач ах нараасаа сурах юм их байсоон. Харин… ах дүүс найз нөхдөөрөө арын албанд ажиллаж байх үед бидэнд ямар хоол өгсөн бэ?
Санхүүг хэн хариуцдаг вэ? Жүжигчин Энхжин этик продакшны захирал санхүү мөнгийг хариуцдаг бөгөөд бидний хүнсэнд зориулж зөвхөн уушиг будаа гэх мэт хамгийн хямдхан хоолыг бэлдэж зарим тохиолдолд тогооч эгч авчирсан материалд уурлан Энхжинтэй хэрэлдэж бидэнд өөрөөсөө мах гарган хоол хийж өгдөг байлаа. Ихэнх тохиолдолд уушиг будаа гэдэс дотор.
Тэнд тогооч эгч өөрөөсөө мах гаргаагүй бол бид хаягдал уушгиар хооллосоор ирэх байв. Цэргийн ангийн тогооч эгчдээ баярлалаа. Найруулагч Даваазул ах чимээгүй л гараад өөр хоол идчинэ. захирал Энхжинч бас
Цалин:
Бид юм сурж байгаа болохоор цалин гэж нэхдэггүй, цалин ярих хүн ч байхгүй,яриад нэмэргүй
Цалин авсан туслах угаасаа байхчгүй
Харилцаа:
Туслахуудтай нохой шиг харицдаг гэдгийг олон хүн хэлэх байх зурганд ирсэн явсаьн хамт байсан бүх хүн. Үгэнд орж үнэгүй ажилла эсвэл зодуул гэдэг дүрэмтэй. Кудстай холбоотой тэр кинонд жүжиглэсэн ах нараас ч шанаа авсан. Зүгээр зогсоод дарамтлуулж зодуулаад цалингүй ажиллах кино үйлдвэрийн оффист нь ангиараа дарамтлуулж очиж архинд гүйх,зодуулах.
Хамт олон:
Байгууллага захирлаараа овоглогддог байх тэгвэл захирал нь согтуу зодож дарамтална доод курсийн гэх нэрээр үнэгүй хоолчгүй ажиллуулна. Бусад нь даган дууриаж дарамтлана зодно.
Энэ постыг бичсэн шалтгаан‼️‼️
Дараагын кино нь бас л массанд дуудсан хүүхдүүд чинь хүйтэнд хоолгүй ‼️дарамтанд‼️
Ахиад Этик пропакшны кинонд ажиллахгүй туслахгүй Алтантамгын Энхжин гэдэг өөрөөсөө доор хүнийг нохой шиг үздэг хүний эргэн тойронд очихгүй. Дараа нь кино хийхээрээ массынхандаа хоол төсөвлөж туслах дүү нартаа махаар хоол хийж өгдөг болоорой ахаа‼️Машинаа солиод том жийптэй болсон байналээ захирлаа бинзены мөнгөөрөө мах аваад дүү нартаа хоол хийгээд өгвөл дараа нь ядарсан үед чинь бинзенгүй машиныг чинь түрээд ч болтугай явах сэтгэлтэй байсан шүү Энхжин ахаа жинхнээсээ томорхоосоо өмнө ойлгоод аваарай.‼️
Зодуулж дарамтлуулж үнэгүй ажиллах гэж урлагт ордог юм бол болимоор юм байна‼️жиып унаад том болдог бол томормооргүй юм байна‼️Та нарын үе өөр бидний үе өөр байх гэхдээ хүн шиг харицаж хоол ундтай зарцалдаг байсан байлгүйдээ аль ч үедээ. Гүтгэлээ худлаа нэр хүнд унагалаа гээд хайж ирээд дарамтлавал цохисон зодсон оюутнуудтай нийлээд бүх дарамт зодуурыг чинь цагдаад өгчихнө.Ер нь согтуугаар нь далимдуулж эмэгтэй хүнтэй унтвал хүчинд тооцдог биздээ Этик-н ах нараа‼️‼️
Ёс зүйтэй байж дээд үеийн ах гэдэг нэрээр дүү нараа дарамталж,хэл амаар доромжилж ,боолчилхоо болий тэхүү” гэсэн байна.
Тэгвэл энэхүү постонд Этик продакшны захирал А.Энхжин дараах хариуг бичжээ.
“Эхлээд үнэн худал гэдгийг нь мэдчихээд дайраачээ.
Анх бичсэн хүнд зориулав.
Миний дүү манай кинонд явсан юмуу үнэндээ би чамайг хараачгүй юм байна хуурамч facebook-тэй дүү минь хэлмээр байвал өөрийнхөө facebook-р хэлэлдээ яасан их гүтгэлэг вэ? Хоёулаа хамт цэргийн ангийн тогооч нартай очиж уулзах уу. Юун тогоочтой хэрэлдсэн бэ? Амьдрал баян шүү гэдэс дотор ч гэсэн хоол шүү. Идэж л өслөө Мал гаргачихаад чинийхаар бол гэдэс дотрийг нь хаях уу тэ. Гэдсээр нь хоол хийж идсэнийг нь нэг хүнээс сонсождээ эвий эвий. 10 хан хоног ажилсан гэсэн үү…
Цалин мөнгө аваагүй гэсэн үү Миний дүү ажилласан хүмүүсээс доод тал нь хэдэн төгрөг авсан гээд асуучихгүй дээ манайд хамааралтай туслахууд цалин авсан байгаа шүү. Олон баг байгаа зураач, зураглаач,гэрэлтүүлэгч, нүүр будаг, эдний захирлууд нь бүгд манайхаас тохирсон хөлсөө өвдөг туслахууддаач гэсэн өгсөн байх ёстой. Дарамталдаг гэсэн үү Эхлээд дарамтлуулсан хүмүүстэйгээ уулзчихгүй дээ. Ажил хийж байгаа чадахгүй бол шаардлага тавина тэрийгаа дарамт гэж ойлгоод байх шиг байх юм иймхэн юм даахгүй бол цаашдаа яаж ажил хийнэ дээ дүү минь.
Одоо ингэж хүн гүтгэж байгаа бол ирээдүйд бууны нохой болох нь дээ. За бас юун согтуу хүүхэн унтаж хэвтсэн болоод явчихваа ёстой тэрийг ойлгохгүй юм байнаа Яагаад ийм хөгийн юмбэ яагаад ийм худал амьдардаг юмбэ Гэхдээ ах нь чамайг олноо олоод шийддэг газраар нь шийдүүлнээ гүтгэлгийнхээ хариуг хуулиар хариуцлагаа хүлээнээ дүү минь. За тэгээд Мардай кинонд ажилсан 400-500 залуус энийг уншиж байвал кинонд ажилсан сэтгэгдлээ бичээрэй. Эцэст нь хэлэхэд зарим хүмүүс хүний мууд их дуртай болжээ. Тэр занд чинь амжилт хүсье. Аль эсвэл жагсаалд 7 хоног очсон гээд харлуулж байна уу.. Арай ч тэр том дарга нар надшиг юмыг тоохгүй баймаардаа.” гэсэн байна.