Комедиан Б.Идэр-Одын зөвлөсөн ханиаднаас хол байхад туслах Европ арга

Комедиан Б.Идэр-Од өөрийн цахим хуудсаараа дамжуулан ханиаднаас хол байхад туслах Европ аргын тухай зөвлөсөн байна.

Тэрээр: “Ханиаднаас хол байх Европ арга:

1. Сахартай бүх юмнаас хол бай. Жимс, ногооноос л сахараа ав. Муу нян сахараар л хооллодог. Тэднийг бүү тэжээ.

2. Маш сайн унт. Энэ үед л дархлаа сэргэдэг. Унтаагүй үед дархлааны эсүүд бараг нэмэгдэхгүй дээ.

3. Ногоог хоолондоо аль болох их хий. Ногоонд витаминаас гадна ислэг их бий, ашигтай бактер их бий. Хоол боловсруулах үйл ажиллагаа сайн байвал дархлаа төдий чинээ сайн байна.

Бүгдэд нь эрүүл энхийг хүсье.” гэжээ.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!