“Anuxai’s Fitness Show”-ны 2-р улирал амжилттай явагдаж дууслаа. Энэ удаагийн ялагчаар оролцогч О.Үржинханд шалгарсан юм.
Энэ тухай “Anuxai’s Fitness Show”-ны багш, дасгалжуулагч Фитнес модель Анухай ийн бичжээ.
Тэрээр: “Anuxai’s Fitness Show”-ны 2-р улирлын ялагч болж 20.000.000 төгрөгийн эзэн болсон Үржинханд танд баяр хүргэе! Үнэхээр ноён эмэгтэй байж чадлаа. 45 хоногт нийт 18.1кг хасч, бэлхүүсний тойргоос 31см хассан гайхалтай үр дүн гаргасан таниар бахархаж байна!” гэсэн байна.