Хөтлөгч Б.Цэцэгсайхан: Алцгар Цэцэг-ийн айлгүй dress сурталчилгааны зорилгодоо хүрч чадсаан

UBS телевизийн урдаа барьдаг цөөхөн хөтлөгчдийн нэг байсан хөтлөгч Б.Цэцэгсайхан хувийн бизнес эхлүүлээд тун амжилттай яваа.

Цахим орчинд тун идэвхтэй байдаг тэрбээр энэ удаагийн шинэ жилээр тун чамин, загварлаг даашинзаар гоёсон бөгөөд энэ талаар өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.

Тэрээр: “Миний чинжилийн гоёлыг нижгээд аниа нар буруушаан “Алцгар хар хүүр вэ! Алаач наадхаа! Боловсролгүй новш вэ! Эмэгтэй хүн даруу байх ёстой! Хатан ухаан! Монголжингоо ааль where вэ? Эцэг эх нь ямар ямнууд байна? Бодвол нөхөргүй байх даа! Хүний хөгжлийн ном унш! Золбин юмнууд л ингэж хувцаслана! хэмээсэн байна. Диймээ дийм та бүхний түмэн зөв.

Аль урьдын цагт “ Чи зөвхөн даруухааан, дөлгөөхөөөн байж гэмээн эрд тоогдож, эцэг эхдээ сайшаагдаж, хадам хаадад хүлээн зөвшөөрөгдөнө гэж айлдсан юм бол доо бөмбөлөг гэж… Сэхээтэн хүмүүний сэтэр зүүсэн, сэв буртаггүй нэрэн дор хамгийн муу муухайг үйлдэгчид …

Боловсролтой, соёлтой байгаач хэмээн чангаар хашгирагчид угтаа хамгийн эрээ цээргүй educated ork-ууд байдаг юмсан билээ. Боловсрол гэж угтаа юусан билээ? Боловсролгүйдээ боов боорцог, чихэр жимс зараагүй л байх юмсанжуу. Заза алцгар Цэцэг-ийн айлгүй dress сурталчилгааны зорилгодоо хүрч чадсаан. Зиа бүгдээрээ дагаад хэлээрэй.

“Алтан дэлхийд алцагнаж амьдар.”” гэжээ.