2023 оны нэгдүгээр сарын 1-нээс орон нутагт ажилладаг төрийн албан хаагчдын цалин 100 хувь нэмэгдэнэ

2023 оны улсын төсвийн тухай хуулиар төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгож өөрчилсөн. Өмнө нь төрийн албан хаагчид 5-10, 10-15 гэсэн жилээр нэмэгдлээ авдаг байв.

Харин 2023 оноос эхлэн нэг жил ажиллавал нэг хувь, хоёр жил ажиллавал хоёр хувь, гурван жил ажиллавал гурван хувь гэх мэтээр цалин нь нэмэгдэнэ. Мөн орон нутагт ажилладаг, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг 100 хувь нэмэх боломжийг нээв. Орон нутгийн нэмэгдлийн 20 хувийг улсын төсвөөс, үлдсэн 80 хүртэлх хувийг орон нутгийн төсвөөсөө санхүүжүүлэх эрхтэй болсон.

Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг мөн тодорхой хувиар нэмж, төрийн тусгай болон захиргааны албан хаагчид 165 ялгаатай цалинтай байсныг 20 болгов. Ингэснээр суурь цалингийн ялгааг бууруулж, үүний нөлөөллөөр ялгавартай бага цалинтай байсан хүмүүсийн цалин нэмэгдэнэ. Эдгээр тооцооллын дагуу 168 мянга гаруй төрийн албан хаагчдын цалин нь тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Цалингийн тогтолцооны эдгээр шинэчлэлд 266 тэрбум төгрөг зарцуулах юм.

Ажилласан жилээрээ, жил бүр нэмэгдлээ авдаг байх нь шударга зарчим хэмээн дээрх шийдвэрийг гаргажээ. Учир нь 6 болон 9 жил ажилласан хоёр хүн ижил хэмжээний нэмэгдэл авдаг байжээ.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!