Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой 128 хүчит бөхийн барилдаан өнөөдөр боллоо.
Уг барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат улсын харцага Г.Бадрах үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвд улсын арслан Б.Орхонбаяр, улсын харцага Г.Бадрах, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан Б.Бат-Өлзий нар тунаж үлдсэн юм.