in

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу: Хүүхэд гэдэг дуртай газраа дүлээд л гаргачихдаг өтгөн шингэн чинь биш

Нэгдүгээр эмнэлэгт орж чадалгүй машиндаа амаржсан эхийн мэдээлэл цахим орчинд тархаж олны дунд багагүй маргаан үүсгээд буй. Тэгвэл энэ талаар Улаан бал нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу ийн бичжээ.

Тэрбээр: “Эмнэлэг гэдэг чамайг хүлээгээд хаалга нь үргэлж нээлттэй байдаг жорлон чинь биш. Тэнд чамаас гадна олон арван хүн өдөр шөнөгүй ирнэ, ирдэг. Тиймээс тэр урсгалыг зохицуулах дүрэмтэй. Дүрмээр нь яваад эрүүл саруул торничихсон сая сая хүн бий. Нэг нь чи.

Хүүхэд гэдэг дуртай газраа дүлээд л гаргачихдаг өтгөн шингэн чинь биш. Тиймээс төрөх дөхсөн эхнэртээ лайв хийх утсаа цэнэгтэй байлгадаг шигээ анхаарал хандуулж бэлтгэлтэй байх нь тэр нөхрийн үүрэг.

Гол нь тэр эмнэлэгт хэн ч ямар ч шалтгаанаар хэзээ ч ирж болно. Хувийн оффис нь биш улсын эмнэлэг гэдгийг ойлгож үүднээс нь хоймор хүртэл үүрэг хүлээгээд ажиллаж байгаа хүмүүс соргог, үйлчилгээ нь ойлгомжтой байх ёстой.

Энд хэн нь ч 100 хувь буруудахгүй. Хаа хаанаа ямар байгаагаа харж авлаа. Дор дороо туршлага болгож хадгалцгаая. Анхаарцгаая.” гэсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
+1
1
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
3

Мэдээг бэлтгэсэн Humblegod

Дэлхий дахинд болон дотоодод болж буй сонирхолтой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх 128 хүчит бөхийн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ

О.Мөнхжин: Хүүхэд төрөхдөө юу юугүй гэнэт гараад ирдэггүй юм. Өтгөн шингэн хүртэл гарах дөххөөрөө мэдэгддэг биз дээ!