О.Мөнхжин: Хүүхэд төрөхдөө юу юугүй гэнэт гараад ирдэггүй юм. Өтгөн шингэн хүртэл гарах дөххөөрөө мэдэгддэг биз дээ!

IHC койны үүсгэн байгуулагч, трайдер О.Мөнхжин сүүлийн үед цахим орчинд өрнөөд буй машиндаа амаржсан гэх мэдээллийн талаар өөрийн цахим хуудсандаа дараах зүйлсийг бичжээ.

Гурвын гурван эрүүл саруул хүүхдийн аавын хувьд, 3 хүүхдээ төрөхөд нь эхнэрийнхээ хажууд байсан хүний хувьд нэг зүйл хэлчих үү?

Хүүхэд төрөхдөө юу юугүй гэнэт гараад ирдэггүй юм. Өтгөн шингэн хүртэл гарах дөххөөрөө мэдэгддэг биз дээ!

Савны амсар тийм хурдан нээгдээд, хоёр яс салаад тийм амархан хүүхэд төрчихдөггүй л юм. Тэр хүртэл нь эмнэлэгт хүргээгүй, эмнэлэг хүрэлцээгүйг нь мэдсээр байж эртнээс бэлдээгүй нь ХУВЬ ХҮНИЙ ЦЭВЭР ХАРИУЦЛАГЫН АСУУДАЛ! Тэгснээ LIVE хийгээд зогсож байдаг… Бүтэхгүй ээ!

(Доорхийг копидов!)

Бид бусдаас буруу хайдаг зуршилтай болчихсон нь эмнэлгийн гадаа машиндаа төрсөн эхтэй холбоотой мэдээлэл батлаад өгөх шиг. Эмнэлгийн ажилтнууд нь үнэн учраа хэлээд тайлбарлаад байхад л хариуцлага тооц, ажлаас нь хал, хүний мөсгүй энэ тэр гээд элдвээр хэлээд байгаа нь үнэндээ таалагдахгүй байна. Эхнэр нь юу юугүй төрөх болчихсон байхад эмнэлэг бараадуулсан болоод бичлэг хийж зогсоо аав болохоор бараг л ардын баатар болчихлоо. Ийм байж болохгүй ээ. Аливаа юманд цаг хугацаа гэж бий. Төрөх хугацаа ойртох тусам хариуцлага гээч зүйл хэд дахин нэмэгддэгийг энд бичих нь илүүц мэт боловч бичихээс өөр арга алга. Хоёр яс салах процесс тийм амар биш.

Төрөх тусам анхаарал, сэрэмжтэй байх нь аав, ээж болох гэж буй хэн бүхэнд хамаатай зүйл. Үнэн хэрэгтээ болж өнгөрсөн үйл явдлыг хувь хүний хариуцлагатай шууд холбоотой гэж харж байгаа. Адаглаад замын түгжрэлийг, хэдийд эмнэлэгт очсон байх хугацаагаа тооцоолсон байх ёстой биш гэж үү.

Гэтэл савны амсар нь нээгдчихсэн байдалтай авчирчихаад өөрөө энхийн цагаан тагтааны дүрд тоглоод эмнэлгийн ажилтнуудыг хар хэрээ мэтээр ойлгуулж, нийгэмд тас татуулж буй тэр ааваас үнэндээ ичиж байна.

Хэрвээ би энэ аавын оронд байсан бол өөрийн буруугаас болж эхнэр, хүүхэд хоёроо эрсдэлд оруулсан явдалдаа уучлалт гуйгаад, амь насыг нь авран хамгаалж эсэн мэнд төрүүлсэн эмч нарт нь талархал илэрхийлээд зогсох байлаа.

Энэ мэтээр эмнэлгийн ажилтнуудаа хэмлээд байвал энэ салбарт ажиллах хүн олдохгүй байх даа. Угаасаа ачаалалтай ажиллаж байгаагийн дээр ажиллах боловсон хүчин олдохгүй байгаа энэ салбар бүр элгээрээ хэвтчихвэл та бидэнд л тусгүй.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!