in

Хохирогч охины аав: Охины шарх нь эдгэрсэн ч сорвитой, хонхойгоод муухай болсон. Шинжээчийн дүгнэлт “Хүндэвтэр” гэж гарсан

Урсгал сөрж 12 настай хоёр хүүхэд гэмтээн, долоон машин мөргөсөн осол гаргасан иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 13:30 цагт товлогдсон ч хойшлогдож 14:30 цагт эхэлсэн байна.

Урьдчилсан хэлэлцүүлэгт ослын улмаас гэмтсэн 12 настай охины аав оролцож байгаа бөгөөд шүүх рүү орохын өмнө товч мэдээлэл өгөв. Тэрбээр “Шүүхийн шинжилгээний дүгнэлт эцсийн байдлаар “Хүндэвтэр” гэж гарсан. Охины шарх нь эдгэрсэн. Гоо сайхан талаасаа сорвитой, хонхойгоод муухай болсон” гэв.

Өнөөдөр болж буй урьдчилсан хэлэлцүүлгээр Ч.Маралмаагийн гэм бурууг тогтоох шүүх хурлыг товлон зарлана.

Мөн шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлт, шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлт зэргийг хэлэлцэх юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Мэдээг бэлтгэсэн Humblegod

Дэлхий дахинд болон дотоодод болж буй сонирхолтой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Зам талбай цэвэрлэх шинэ машин нэг бүр нь 125.7 сая төгрөгний үнэтэй

Хогийн цэг дээр өссөн ч Тайландын мисс болж чадсан бүсгүйн “Miss Universe” тэмцээнд өмссөн өвөрмөц даашинз