in

Нэг айл өрхөд долоо хоногт ердөө 7 шуудай шахмал түлш худалдана

Өнгөрсөн 2020 оноос нэг айл өрхөд долоо хоногт зургаан шуудай түлш худалдах журам гарсан. Энэ журмын дагуу гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлшийг борлуулж буй. Иргэдийн зүгээс шахмал түлшний тоог ядаж, 8-9 болгох санал гомдлыг хэлж байв. Харин гэр хорооллын түлшний цэгүүдэд Даваа гаригаас энэ тоог долоо болгож, нэг шуудай түлш нэмж олгож эхлэх гэнэ.

Нийслэл хотын долоон дүүрэгт сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллаж байна. Эдгээрт өдөртөө 2700-3100 тонн шахмал түлш нийлүүлж, нөөцөд 98 мянган тонн түлш бий гэдгийг албаныхан хэлж байлаа.

Энэ талаар “Тавантолгой түлш” компаниас тодруулахад “Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа, баталж өгсөн тооны дагуу нэг айл өрхөд зургаан шуудай шахмал түлш худалдаж байсан. Иргэдийн санал хүсэлтээр ирэх Даваа гаригаас эхлэн энэ тоог долоон шуудай түлш болгож нэмж байгаа” гэв.

Иргэд түлшээ авахдаа цахим картаар авах ёстойгоос гадна нэг өрх долоо хоногт зургаан шуудай түлш авах нормтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Мэдээг бэлтгэсэн Humblegod

Дэлхий дахинд болон дотоодод болж буй сонирхолтой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Хогийн цэг дээр өссөн ч Тайландын мисс болж чадсан бүсгүйн “Miss Universe” тэмцээнд өмссөн өвөрмөц даашинз

Youtuber Золбоо болон түүний гэргий Уянга нарын анхны хүүхдээ өлгийдөн авч буй хайр хүргэм бичлэг