Youtuber Золбоо болон түүний гэргий Уянга нар цахим орчинд тун алдартай хосуудын нэг болоод байгаа билээ.
Хосууд 2023 оны 1-р сарын 10-ны өдөр анхны хүүхдээ өлгийдөн аваад байгаа бөгөөд Youtuber Золбоо өөрийн youtube хуудсаар дамжуулан охиноо төрөх үеийн нандин бичлэгийг оруулсан байна.
Энэ тухай түүний гэргий Уянга өөрийн Инстаграм хуудсаар дамжуулан ээж болсон сэтгэгдэлээ ийнхүүй бичжээ.
“Яг үнэнийг хэлэхэд өөрөө зүрхэлж үзэж чадаагүй, арай үзэхэд сэтгэл бэлэн биш л байна. Охиноо эсэн мэнд хүлээж аваад бөөн баяр байгаа ч гэсэн эмэгтэй хүнийхээ хувьд ямар их юм бодсон, хөнгөхөн санаа алдсан өдрүүд өнгөрч байна.” гэсэн байна.