in

Энэ сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч өдөртөө 0 градус хүрнэ

Энэ сарын 27-н буюу Баасан гарагаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээлсэн байна.

Нэгдүгээр сарын 25-ны 20:00 цаг хүртэл хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус хүйтэн өдөртөө 24-29 градус хүйтэн.

Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.

Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх төлөв гарчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Мэдээг бэлтгэсэн Humblegod

Дэлхий дахинд болон дотоодод болж буй сонирхолтой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Энэ жилийн цагаан сараар бүх нийтээр 3 хоног амарна

БШУЯ: Сурагчдын амралт хойшлохгүй, нэгдүгээр сарын 30-нд хичээл эхэлнэ