Л.Шүрэнцэцэг гэх иргэн өөрийн цахим хуудсандаа дараах зүйлсийг бичжээ.
Шөнө 4 бүсгүй Хэнтий, Борөндөрөөр сургалттай яваад Говьсүмбэрээр дамжин УБ буцаж явлаа. Гэтэл Говьсүмбэрийн пост дөхөөд иртэл цагдаа зогсоолоо.
Гадаа маш хүйтэн байсан тул бичиг баримтаа аваад ороод шалгууллаа.
Цагдаа: За өрөөсөн гэрэл яасан бэ л гэнэ.
Би: Өө байгаа байгаа. Хааяа сууринаасаа унаад байдаг юм аа гэтэл гарч харахаар болоод шалгаж өглөө. Гэтэл суурьнаасаа мултарсан байлаа.
Цагдаа: За эгч минь энэ чинь маш аюултай шүү дээ. Халаад машинаа гал авалзуулах аюултай байдаг. Гадаа маш хүйтэн байсан тул та машиндаа сууж бай гээд гэрлийг маань тогтоож, скочоор нааж янзалж өгөөд, За болгоомжтой яваарай гээл явууллаа. Дахин хэлэхэд 4 сарын 25-ны шөнө ээлжинд гарч байсан Цэрэнтогтох(цолыг нь мэдсэнгүй ямартаа ч ахлах нь байсан) маш их баярлалаа. Цаашдынх нь ажилд нь маш том амжилт хүсье.
Жолооч хүнд санамсаргүй эрсдэл зөндөө л тохиолддог. Зарим цагдаа нар хэдийгээр ажил нь тийм ч гэсэн бусадтай зүй бус харьцан торгохыг л өмнөө тавьдаг. Гэхдээ муугаасаа сайн нь их байгаасай.Анхаарал тавьсанд баярлалаа” гэжээ.