Хөлдүү зүрхийг ч гэсгээх хайр цацруулсан хүмүүсийн түүх

Амьдрал гайхалтай зүйлсээр дүүрэн байх юм. Сэтгэл хөдөлгөж, хүн гэдгийг мэдрүүлэх, хөлдүү зүрхийг гэсгээх гайхалтай үйл явдлууд бидний эргэн тойронд үргэлж болдог. Харин үүнийг анзаарч хардаг болов уу. Өнөөдөр та бүхэндээ дэлхийн эргэн тойронд болж байсан хамгийн үзэсгэлэнтэй, сэтгэл хөдөлгөм үйл явдлуудыг сорчлон хүргэхээр бэлтгэлээ.

Өмнөд Солонгос улсад амьтан хамгаалагч бүсгүй мах болгож худалдахаар үржүүлж байсан 50 гаруй нохойг аварсан байна. 

Бусад хүүхдүүдийг аврахын тулд гэмт этгээд рүү халдаж, амиа алдсан сурагчийн хөргийг найзууд нь төгсөлтийн ёслол дээрээ авчирч, хүндэтгэл үзүүлжээ

Эмээгийн мөрөөдлийг биелүүлж өгсөн залуус

Загасны торонд орооцолдсон байсан тагтааг аварч, торноос суллажээ

Хэсэг бүлэг залуус нэгдэж, далай орчмын хогийг цэвэрлэсэн бөгөөд 7 хоногийн дотор гэхэд 18 тонн хогийг түүсэн байна

Гүйлтийн тамирчин Бетти Робинсон онгоцны осолд орж, 7 долоо хоног ухаангүй байдалтай, комд байсан. Тэрээр алхаж чаддаг болохын тулд 2 жилийг зарцуулсан байдаг. Харин 5 жилийн дараа тэрээр Олимпид оролцож, алтан медаль авсан билээ.

1955 он. Аав ээж хоёрын маань анхны болзоо. Тэд 60 жил хамт амьдарсан

Конго улсын амьтны хүрээлэнгийн менежер горилла тэвэрч харагдана. Тэр аюулаас үл хамааран амьтдыг хэзээ ч орхидоггүй. Тэднийг хулгайн анчдаас хамгаалж, өөрийн амийг ч золиход бэлэн байдаг.

UFC-ийн аварга залуу Дауны синдромтой фенийхээ мөрөөдлийг биелүүлж, түүнтэй хөнгөн тулалджээ.

12 настай хүү нохойнуудад өөрийн гараар өхөөрдөм зангиа хийж өгч зүүлгэжээ. Үүний шалтгаан нь тэднийг илүү өхөөрдөм харагдуулж, хурдан сайн эзэнтэй болгох аж.

“Би дэлгүүр Том Хардитай санамсаргүй таарсан. Тэр миний авсан бүх зүйлсийн тооцоог хийж, гэрт маань хүртэл хүргэж өгсөн”

“Ах маань Дауны синдромтой. Тэр хүүхдэд маш их хайртай, хүмүүс түүнд хүүхдээ өгч тэврүүлэх дургүй. Харин эхнэр бид хоёр ярилцаж, түүнд охиноо тэврүүлсэн. Хамгийн гайхалтай нь тэр огт хөдлөлгүй охиныг минь сайн тэвэрч, түүнд тухтай байлгах гэж өөрийгөө хүчилж байгаа нь харагдсан”

Эмэгтэй хүн эмэгтэй л байдаг

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!