Даралт тогтворжуулж, зүрхийг эрүүл байлгах 5 хүнс

Ямар ч өвчнийг байгалийн аргаар шийдвэрлэж болно. Мэдээж даралт тогтворгүй байх, өсгөж, буурах зэргийг ч мөн. Та идэж байгаа хоол хүнсээрээ дамжуулан, даралтаа тогтворжуулж, зүрхээ хамгаалж чадна. Ингээд хамтдаа чухам ямар хоол хүнс идэж хэрэглэн, даралтаа тогтворжуулж болох тухай мэдээлэлтэй танилцъя.

Жимсгэнэ

Нэрс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө нь флавоноидоор баялаг тул энэ нь цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлэх, цусны даралтыг бууруулахад тусалдаг. Мөн та үүнийг овъёостой хамт өглөөний цайндаа хэрэглэж болох юм.

Гадил

Гадил нь калигаар баялаг тул цусны даралт ихсэлтийг хянах үр дүнтэй арга болдог. Энэ элемент нь натри ялгаруулж, бие дэх усны хэмжээг бууруулж, цусны даралтыг тогтворжуулна.

Сармис

Сармис нь бие махбодид азотын исэл нэмэгдэхэд хувь нэмэр оруулдаг бөгөөд энэ нь артерийн тэлэлтийг идэвхжүүлж, улмаар цусны даралтыг бууруулдаг. Үүнийг янз бүрийн ургамал, халуун ногоо – розмарин, шанцай, лаврын, ганга болон бусад зүйлтэй хольж хэрэглээрэй.

Хар шоколад

2015 онд хийсэн судалгаагаар хар шоколад хэрэглэдэг хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл багатай байдаг. Та үүнийг тарагтай эсвэл жимстэй хольж идэж болно.Ингэснээр эрүүл мэндэд илүү их ашиг тустай.

Ногоон ургамал

Өмнө дурьдсанчлан кали нь бие махбод дахь илүүдэл натритай тэмцэхэд тусалдаг бөгөөд цусны даралтыг бууруулдаг. Энэ бүрэлдэхүүн хэсгийн гол эх үүсвэр нь дараах навчит ногоонуудаас бүрдэнэ.

  • аругула
  • бууцай
  • буржгар байцаа
  • брокколи

Та эдгээрийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж, даралтаа тогтворжуулаарай.