Мөрөөдөхөөс хэтэрдэггүй гоолиг бэлхүүсээ бодит болгоход туслах аргууд

Хэвлий хэсгээрээ турж, унжсан том гэдэснээсээ салмаар байна уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь та бүхэндээ хэвлий хэсгээрээ турахад туслах цогц аргыг зааж өгөхөөр бэлтгээд байна. Та үүнийг дагаж хэрэгжүүлснээр, амархан хэвлийд хуралдсан өөхнөөсөө салж чадах юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Хийжүүлсэн ундаа, чихэрлэг ундаанаас татгалз

Элсэн чихэр нь жин нэмэх аюулыг бий болгодог гэдгийг бид бүгд мэддэг. Гэхдээ фруктозыг зөвхөн элэг тодорхой хэмжээгээр метаболизмд оруулдаг байна. Элэг нь таны фруктозын бүх хэрэглээг зохицуулж чадахгүй байгаа үед өөх болж хувирдаг бөгөөд ялангуяа гэдэс орчмын хэсэгт хуралдаж эхэлнэ.

Хийжүүлсэн чихэрлэг ундаа нь амттангаас илүү сөрөг нөлөөтэй бөгөөд таргалалтыг өдөөнө. Тиймээс одооноос амттангаас татгалзаж, мөн чихэрлэг шүүс, хийжүүлсэн ундаанаас хол байгаарай. Ингэснээр та хэвлий хэсгээрээ турах эхний алхмаа хийчихлээ гэсэн үг.

Уургаа нөхөх

Бидний ихэнх нь жингээ хасахын тулд өдөр бүр иддэг хоол хүнсээ эрс багасгах хэрэгтэй гэдгийг мэднэ. Калороо тооцож, идэж байгаа хоол хүнсэндээ анхаарал хандуулах нь сайн хэрэг ч гэлээ, хэвлий хэсгээрээ турахын тулд бидэнд түлш хэрэгтэй болно. Гэдэсний өөхтэй тэмцэхэд хамгийн тохиромжтой арга бол уураг ихтэй, нүүрс ус багатай хоол идэх юм. Уураг нь өөх тосыг илүү үр дүнтэй арилгаж, танд эрч хүчийг бэлэглэнэ.

Нүүрс ус нь боловсруулагдах гэж багагүй хугацаа шаардах төдийгүй ходоод гэдсэнд наалдаж, өөх болон хувирдаг. Тиймээс аль болох нүүрс уснаас татгалзах хэрэгтэй.

Эслэг бол таны найз

Их хэмжээний эслэг идэх нь таны турах явцыг түргэсгэнэ. Энэ нь таны хоол боловсруулалтыг сайжруулж, ядаргаатай өөх тосыг устгахад шаардлагатай олон витамин агуулдаг. Эслэгээр баялаг хоол хүнс: Авокадо, буурцагт ургамал, хүнсний ногоо, овъёос.

Стресс бухимдлаас хол бай

Хүссэн хоолоо идэж чадахгүй уур хүрч, бухимдаад хэцүү байна уу? Тэгвэл энэ нь таныг улам бүр таргалуулах аюултайг санаарай. Стрессдэх үед кортизол хэмээх даавар ялгарч, хоол дуршлыг улам бүр нэмэгдүүлнэ. Тиймээс өөрийгөө аль болох тайван байлгахыг хичээж, бухимдлаас хол байгаарай. Энэ нь таны турах гол алхам байх болно.

Сайн унтаж амрах

Хэрвээ та сайн унтаж амрахгүй бол дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдана. Үүний үр дүнд турах явц удааширч, сөрөг үр дүн гарч эхэлнэ. Угтаа бол бидний дотоод эрхтнүүд тэр дундаа хоол боловсруулах систем удааширч, голдир нь алдагдсанаар таргалалт үүснэ.

Дасгал хөдөлгөөн хамгийн чухал

Зөвхөн хоолоо хасаад, тохируулаад турна гэж байхгүй. Та хажуугаар нь дасгал хөдөлгөөн хийж, калороо шатаах хэрэгтэй. Кардио нь гэдэсний өөх тосыг багасгахад маш үр дүнтэй тул гүйлт, усанд сэлэх, холын алхаа зэргээр хичээллээд үзээрэй. Хөлсөө гаргаж, өөх тосоо шатаахын зэрэгцээ турж байгаа өөрөөсөө урам зориг авч, эрч хүчтэй байх хэрэгтэй шүү.

Ус уух

Эцэст нь хэлэхэд, их хэмжээний ус уух хэрэгтэй. Өдөрт дор хаяж 6 стакан ус ууж, хажуугаар нь ногоон цай хэрэглээрэй. Мөн кафейны хэрэглээгээ багасгаж, эрч хүчээ кофеноос биш, ногоон цайнаас авахыг зөвлөе.

Эдгээрийг хэрэгжүүлсэн байхад та хүссэн хэмжээгээрээ турж, хэвлийний өөхнөөсөө салж чадна. Гэхдээ турчихлаа одоо болсон гээд буцаад их хэмжээгээр идэж, дасгалаас хөндийрч, буйданд наалдах хэрэггүй. Үүнийг амьдралынхаа салшгүй хэсэг болгож, эрүүл амьдралын дэглэмийг баримтлаарай. Ингэснээр та туранхай гоолиг байгаад зогсохгүй, эрүүл саруул, залуухан жавхаалаг болох юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!