Өнгөрсөн хугацаанд бид үргэлж буруу иддэг байсан хүнсний зүйлс

Өнөө үед хүмүүс идэж ууж байгаа зүйлсдээ маш их анхаарал хандуулдаг болсон нь магтууштай. Ингэснээр бид өөрсдийн эрүүл мэндээ хамгаалж чадна. Харин та зарим тохиолдолд хоол хүнсний зүйлсээ буруу иддэг гэвэл итгэх үү? Хоол хүнсийг зөв заавраар идэхгүй бол шим тэжээлийг нь алдагдуулж орхино. Ингээд хамтдаа ямар хүнсийг хэрхэн идэх ёстойг мэдэж авцгаая.

Маалингын үр

Маалингын үрэнд эслэг, омега-3, линни, фитонутриент агуулсан бөгөөд эдгээр нь бүгд хүний биед чухал ач холбогдолтой. Гэвч маалингын үрийг бүхлээр идэх үед бидний бие боловсруулж чаддаггүй учир ашигт шимт чанарыг нь хүртэж чадахгүйд хүрнэ. Тиймээс үүнийг идэхээс өмнө буталж, жижиглэж байгаарай.

Киви

Кивиний хальс нь маш их хэмжээний шим тэжээл, ялангуяа эслэг, “folate”, Е витамин агуулдаг. Тиймээс тус жимсийг хальстай нь идэх нь авах витамины хэмжээг нэмэгдүүлэх юм. Боломжоороо органик киви худалдаж авах хэрэгтэй. Байгалийн гаралтай жимсийг эко дэлгүүрүүдээс авч болох ба тэнд чанарын баталгаа хангасан гэсэн тэмдэгтэй зардаг. Идэхийн өмнө маш сайн угаах ба энэ нь аманд орох бактерийн хэмжээг бага болгож байгаа хэрэг юм. Хэрвээ үсэрхэг хальс нь эвгүй байвал цаасан алчуураар, жимсэнд зориулсан сойзоор арчиж цэвэрлэж болно.

Улаан лооль

Улаан лоолийг чанаж идэх ёстой. Ингэснээр төрөл бүрийн хавдар, зүрхний өвчнөөс хамгаалдаг ликопин гэх шим тэжээл ялгардаг байна. Улаан лоолийг 90 хэмд халааснаар тус бодис нь бий болж, гарч ирдэг аж.

Хар цай

Хар цайг хүмүүс маш түгээмэл ууж хэрэглэдэг. Гэвч үүнийг сүүтэй хольж болохгүй. Сүүн бүтээгдэхүүн нь түүнд агуулагдах антиоксидантуудад нөлөөлдөггүй боловч сүүний уураг нь цайны шим тэжээлийг багасгаж бууруулна.

Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнэ нь эслэг, антиоксидант, С витаминаар баялаг. Бие махбодид эдгээр тэжээл шаардлагатай байдаг тул гүзээлзгэнийг огт зүсч хувааж идэж болохгүй. Гүзээлзгэнийг зүсч хуваах үед тэжээллэг чанараа амархан алддаг.

Брокколи

Брокколиг нэг бол түүхий эсвэл ууранд чанаж идэж байх ёстой. Чухамдаа үүнийг буцалгаж эсвэл хуурч авснаар биед шаардлагатай витамин С, хлорофилл, антиоксидант, хорт хавдрын эсрэг нэгдлүүдийг алддаг.

Сармис

Сармис нь аллицин агуулдаг ба агаарын нөлөөгөөр түүний хүчийг нэмэгдүүлдэг. Тиймээс сармисыг хэрэглэхээсээ өмнө жижиглэн хэрчиж, дор хаяж 10 минутын турш амраах хэрэгтэй. Ингэснээр түүний ашиг тус улам бүр нэмэгдэх болно.

Өргөст хэмх

Мэдээж өргөст хэмх нь бидний эрүүл мэндэд тун сайн нөлөөтэй. Харин үүнийг идэхдээ хальсалж байгаарай. Учир нь өргөст хэмхийг ургуулахдаа их хэмжээний пестицид цацаж хэрэглэдэг учир энэ нь ногооны хальсанд наалдаж хуралдсан байна. Харин үүнийг нь сайтар угааж цэвэрлэж арилгаж чадахгүй бол бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!