2 хүүхэдтэй ээжийн өдөр тутмын амьдралаа харуулсан хөгжилтэй зургууд

Мария Горбунова бол карикатур, хөрөг зурдаг Оросын зураач юм. Тэрээр мөн 2 хүүхдийн ээж. Инстаграм хуудсан дээрээ Мария арилжааны төслүүдээ хуваалцахаас гадна өдөр тутмын амьдралаа харандаагаар буулгаж, дагагчиддаа сонирхуулдаг байна. Түүний зургууд үнэхээр сонирхолтой болоод хайр цацруулж байдаг тул хүмүүс маш ихээр сонирхон үздэг аж. Ингээд та бүхэндээ түүний бүтээлүүдээс сонирхуулж байна.

“Шөнө тайван унтана гэдэг ч үлгэр шүү. Харин шөнийн нойроо өдөр нь авч, өөрийгөө эрч хүчээр цэнэглэдэг”

“Өнөөдөр брокколи, макарони болон жүүс өдрийн хоолонд өглөө. Мэдээж бүх зүйл замбараагүй”

“Хүүхдүүдээ уснаас гаргана гэж ёстой л алаан болно доо”

“Хагарсан аяга таваг, урагдсан уут, тарсан тоглоом гэх хэргүүдийг би өдөр бүр мөрддөг. Харин тэнд 3 сэжигтэн бий”

“Би ямар ч ном уншиж, ямар ч арга хэрэглэлээ гэсэн эцэстээ хүүхдүүд маань уйлаад орилоод л дуусдаг даа”

“Ээж нараасаа асуух зүйл байна. Та нар маань хаалттай хаалганы цаана хэдэн минут ганцаараа сууж чадаж байна? Миний хувийн амжилт 3 минут”

“Зарим айлын хүүхдүүд нислэгийн үеэр унтдаг гэсэн. Харин манай хүүхдүүд яагаад унтдаггүйг ёстой бүү мэд”

“Хүүхдэд ямар ч хувцас өмсүүлсэн ялгаагүй болохыг сайн мэддэг болсон шүү”

“Би маш олон өнгө ашиглаж зураг зурдаг. Гэхдээ ихэвчлэн цагаан өнгөөр ханаа буддаг шүү. Хамгийн их хэрэглэдэг өнгө маань цагаан”

 Мария болон түүний хүүхдүүд бодит амьдрал 

Аз жаргал дүүрэн хосууд

Тэдний нохой