Ханхүү Харри болон Меган Маркл нарын хааны гэр бүлийн алтан дүрмийг зөрчиж байсан тохиолдлууд

Английн хатан хааны гэр бүлийн байдал, ханхүү, гүнгийн авхай нарын үйлдэл үргэлж олны нүдэнд ил байдаг. Тийм ч учраас хааны удмын гэр бүлийнхэн үргэлж хийж байгаа үйлдлээ хянах хэрэгтэй болдог. Харин хатан хааны гэр бүлд нэгдээд удаагүй байгаа жүжигчин Меган Маркл болон ханхүү Харри нар нь хатуу чанга дүрмийг мартдаг уу, эсвэл үнэхээр эсэргүүцэж ийм үйлдэл гаргадаг уу мэдэхгүй ч, ямартай ч тэд заримдаа дэг ёсноос гажууд үйл хийж, олны аманд өртдөг байна.

Меган Маркл албан ёсны арга хэмжээнд оролцохдоо хөхний даруулга зүүгээгүй

Сассексийн гүнгийн хатаны хувиар анх удаа албан ёсны арга хэмжээнд оролцсон Меган Маркл нь биений өнгөтэй чамин даашинз, бүрх малгайгаар гоёжээ. Мэдээж энэ хослол нь үнэхээр сайхан харагдаж байсан. Гэхдээ энд дутуу байсан нэг зүйл нь түүний хөхний даруулга юм. Хааны гэр бүлийн бичигдээгүй хуулинд гүнгийн авхай нар дотуур хувцсаа ил гаргах эсвэл орхигдуулсан байж болохгүй гэх дүрмийг зөрчсөн байна. Үүнийг анзаарсан хэвлэлийнхэн ам уралдан бичиж байсан ч, энэ нь гүнгийн хатанд сүртэй зүйл мэт санагдсангүй.

Ханхүү Харри, Меган Маркл нар олон нийтийн газар хайр дурлалын харилцаагаа ил гаргасан

Олон нийтийн нүдэн дээр амрхан хос тэврэлдэх, үнсэлцэх зэрэг нь буруу хэмээдэг. Харин энэ хууль гал халуун дээрээ яваа хосуудад хамаагүй бололтой. Тэд үргэлж гадуур гараа хөтлөлцөн алхаж, тэр бүү хэл үнсэлцсэн байдаг. Өмнө нь Диана гүнж, ханхүү Чарлезтай олны нүдэн дээр үнсэлцэж байсан удаатай.

Меган Маркл хаалга хаасан

Хааны гэр бүлийн нэр хүндтэй хүмүүс хаалга өөрөө онгойлгож, хааж болохгүй гэдгийг сурвалжитнууд дурддаг. Заавал жолооч эсвэл үйлчлэгч нар хааны гэр бүлийнхэнд машины хаалгыг онгойлгон өгч суулгаад, буухад нь хаалгыг нь барьж өгөх ёстой. Гэтэл шинэхэн гишүүн маань өөрөө хаалгаа онгойлгож буусан нь багагүй шуугиан тариад амжсан билээ.

Меган Маркл тирко өмсдөггүй

II-р Элизабет хатан хаан нь гүнгийн авхай нарын хувцаслалтанд анхаарал хандуулж, хэд хэдэн мөрдөх ёстой дүрмийг гаргаж өгсөн байдаг. Тэр дунд авхай нар албан уулзалтанд явахдаа заавал шилэн тирко өмсөж, хөлөө ил гаргалгүйгээр битүү гутал өмсөх ёстой хэмээсэн. Гэвч Меган Маркл нь саяхан трико өмсөлгүй ирсэний дээр хөлийн хуруугаа гаргасан сандал өмссөн байв.

Ханхүү Харри болон Меган Маркл нар элсэн дээр хөлөөрөө гишгэсэн

2018 оны 10 сард хосууд Австралийн Сидней арал дээр зочлохдоо, гутлаа тайлж, зөөлөн элсэн дээгүүр хөлөөрөө алхсан байна. Харин энэ нь хааны гэр бүлийн дүрмийг зөрчсөн үйлдэл болсон юм. Ялангуяа хатагтай нар гутлаа тайлахыг хориглодог.

Меган Маркл ханхүүгийн урд гарч алхсан

Хааны гэр бүлийн дүрмэнд гишүүд өөрсдийн эрэмб зиндаагаас хамаарч, ар араас нь алхах ёстой хэмээдэг. Харин гүнгийн хатан нь хэд хэдэн удаа олон нийтийн цугларалтын үеэр Ханхүүгийн урд гаран алхаж, олны гайхшралыг төрүүлээд амжсан юм.

Меган Маркл үргэлж хар өнгийн даашинз өмсдөг

Хааны гэр бүлийнхний хувьд хар өнгийн даашинз нь ихэвчлэн оршуулгын үйл ажиллагаанд оролцохдоо өмсдөг хувцас. Мөн тэд хол замд гарахдаа үргэлж хар өнгийн хувцас авч явдаг бөгөөд хааны гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь насан эцэслэсэн тохиолдолд хар хувцсаа өмсөн эргэн ирдэг байна. 1952 онд II Елизавет хатанг Кен улсад айлчлалаар явж байх үед аав нь нас барсан бөгөөд тэрээр эх орондоо эргэн ирэхдээ хар өнгийн хувцасгүй байсан учир онгоцноосоо буулгүй үлдэж, үйлчлэгчдээ хувцас авчрах хүртэл хүлээж байсан гэдэг.

Харин эл бичигдээгүй уламжлалыг үл дагах Меган Маркл нь албан ёсны арга хэмжээнүүдэд ихэвчлэн хар өнгийн хувцас өмсдөг бөгөөд нэг удаа бүр хумсаа хараар будсан байсан нь олны дургүйцлийг хүргэсэн билээ.