Өдөр тутамд тулгардаг жижиг асуудлуудыг шийдэж өгөх лайфхакууд

Өдөр бүр бидний амьдралд тулгардаг асуудлуудыг хялбархан аргаар даваад гарах хэрэгтэй шүү дээ. Жижиг зүйлсэд ч бухимдаж, “одоо энийг яанаа” гэх сэтгэл зовнилоос хол байх хэрэгтэй. Харин хэрхэн бүхнийг хялбархан шийдэж байх вэ? Хариулт нь их хялбар бөгөөд бидний бэлтгэсэн лайфхакуудыг сураад авахад л хангалттай юм.

Наалдсан стаканыг салгах

Наалдсан стаканыг салгах төвөгтэй байдаг шүү дээ. Үүнийг салгах гэж элдэв арга хэрэглэж байгаад сэв зураас гаргах аюултай. Харин үүнийг хялбархан салгах шилдэг арга бол стакандаа хүйтэн ус хийгээд, халуун усан дээр байрлуулах юм. Ингээд л наалдсан стаканууд салчихна.

Суултуурын бөглөө гаргах

Хэрэв танай суултуур бөглөрсөн бол санаагаа чилээж бухимдах хэрэггүй. Учир нь үүнийг та хялбархан шийдвэрлэж болно. Том хэмжээтэй хуванцар савыг зурагт үзүүлсэнтэй адил тайрч бэлтгээд, бөглөрөөг гаргаарай.

Скочны үзүүрийг олох

Скочны үзүүрийг олох үргэлж хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл одооноос эхлээд скочоо хэрэглэж дуусаад, үзүүрт нь жижиг зүйлс торгоож байгаарай. Ингээд л ахиж скочны үзүүрийг олох гэж ийш тийш эргүүлэх шаардлагагүй болно.

Ундааг хурдан хөргөх

Хэрэв та ундаагаа амархан хөргөхийг хүсч байвал, ундаагаа нойтон цаасаар ороож, хөргөгчинд хийгээрэй. 15 минутын дараа гэхэд таны уух зүйл хангалттай хөрсөн байх болно.

Чипсийг савхаар идэх

Чипсийг гараараа барьж идэх үед гарт наалдаж, хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл одооноос чипсийг савхаар идэж байгаарай. Илүү хялбар байх төдийгүй гар тань цэвэр байна.

Жижиг эд хэрэгслээ хайх

Ээмэг бөгж гээд л бидний эдэлж хэрэглэдэг жижиг хэмжээтэй зүйлс амархан алга болчихдог. Харин үүнийг хайж олохын тулд шилэн оймсыг тоос сорогчинд углаж байгаад, орон доорх хэсгээ соруулаад үзээрэй. Гараад ирэх болно.

Наалдсан лааны тосыг авах

Ширээн дээр наалдаж үлдсэн лааны тосыг авахдаа мөс ашиглаж болно. Мөсөөр тухайн хэсгийг бага зэрэг үрж арчихад л тос хуулраад ирэх аж.

Тос болон лосьоноо линзний саванд хийх

Ийм тийш аялж явахад ачаа их болж, зарим зүйлсээ орхих хэрэгтэй болдог. Тэгвэл том зай эзлээд байгаа гоо сайхны тос, лосьон зэргээ жижиг линзний саванд хэрэглэх хэмжээгээрээ хийгээд, авч явж байгаарай.