Бидний сайн мэдэх хүүхэлдэйн кинонуудын гадаад улс дахь хувилбар

Алдартай хүүхэлдэйн кинонууд өөр улс орнуудад орчуулагдан хүрэхдээ өөрчлөгддөг. Мөн эдгээр хүүхэлдэйн киноноос сэдэвлэж, улс улсынхаа онцлогт тохирсон хүүхэлдэйн кинонууд ч олноор хийгдсэн байдаг. Тэгвэл та бүхэндээ бидний үзэж өссөн алдартай хүүхэлдэйн кинонууд гадны өөр бусад орнуудад хэрхэн харагддаг болохыг мэдэж авцгаая.

Цасан цагаан ба долоон одой (АНУ) / Нойрсож буй гүнж ба долоон баатрын үлгэр (Орос)

Александр Пушкин нь Цасан цагаан үлгэрийн өөрийн хувилбарыг бичсэн бөгөөд хожим 1951 онд Союзмультфильм анимейшн студи үүнийг хүүхэлдэйн кино болгон гаргажээ. Энэхүү хүүхэлдэйн кинонд хойд эх нь үзэсгэлэнт дагавар охиноо хөнөөхийг завдаж, мөн л ойд аваачдаг. Гэхдээ үзэсгэлэнт охин 7 одойн оронд 7 царайлаг дайчинтай найзалдаг. Таны таамаглаж байсанч байснаар хортой алим, шилэн авс, царайлаг ханхүү ч бий.

Үнсгэлжин (АНУ) / Золушка (Орос)

Алдарт Үнсгэлжин хүүхэлдэйн киноны Орос хувилбарын нэрийг Золушка гэдэг. Союзмультфильм студи нь үүнийг богино хэмжээний хүүхэлдэйн кино болгон хувиргасан бөгөөд Диснейн кинотой харьцуулбал үлгэртэй илүү нийцдэг бөгөөд хэт гажуудуулаагүй.

Аладдин (АНУ) / Аладдин ба Гайхамшигт чийдэн (Япон)

Япон улс 1982 онд гүнжийн зүрхийг эзэмдсэн хүүгийн түүхийг хүүхэлдэйн кино болгон дэлгэцнээ гаргажээ. Хамгийн сонирхолтой нь тус кино нь Дисней Алладиныг бүтээхээс өмнө дэлгэцнээ гарч эхэлсэн юм. Мэдээж кинонд адил хорон санаатан гарч ирэх бөгөөд тэр мөн л адил тотьтой байх аж. Чухам аль нь алинаасаа санаа авсныг хэлэхэд бэрх.

Бяцхан лусын дагина (АНУ). Русалочка (Орос)

Ханс Кристиан Андерсоны хунтайжанд дурлаж, амьдралаа золиосолж буй лусын дагинаны эмгэнэлт үлгэрийг 1969 онд Оросууд богино хэмжээний анимэйшн болгон бүтээсэн нь тус үлгэрийн анхны анимэйшн хувилбар болсон юм. Энэ түүх Диснейгээс тэс өөр төгсгөлтэй боловч хоёулаа ямар ч саад бэрхшээлийг мэддэггүй хайрын тухай өгүүлдэг.

Винни Пух (АНУ) / Винни Пух (Орос)

А. А. Милнегийн Винни Пух нь Диснейн хүүхэлдэйн кинонд гараад зогсохгүй Орос улсад ч мөн өөрийн хувилбартай болсон юм. Гэхдээ хэдэн ялгаа бий. Орос Винни Пух бол тэнэг гэхээс илүү өвөрмөц, ер бусын нэгэн мөн Кристофер Робин гэж байхгүй, Винни болон түүний найзууд тоглоом биш харин ойн амьтад.

Пинокио (АНУ) / Буратино (Орос)

Ганцаардмал мужаан модоор хүүхэд урлаж, энэ нь амь орж буй тухай өгүүлэх 2 өөр түүх бий. Диснейн Пиноккио ба Оросын Буратино. Гэхдээ тэдний цаашид өөр өөрөөр үргэлжилдэг. Буратино найзуудыгаа аврахын тулд алтан түлхүүр олох шаардлагатай болдог бөгөөд ямар нэгэн жинхэнэ хүн болох гэсэн зүйл үгүй.

Үзэсгэлэнт бүсгүй ба араатан (АНУ) / Скарлет цэцэг (Орос)

Охид ба мангас хоёрын хоорондох хайрын түүх олон нэртэй. Оросын үзэсгэлэнт бүсгүйн нэрийг Анастасия гэх бөгөөд тэрээр мужааны бага охин. Охин аавынхаа амийг аврахын тулд араатны арал дээр шоронд хоригдох болдог.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!