Байгаль дэлхийгээ хүндэлдэг, хайрладаг хүмүүсийн хийсэн гайхалтай зүйлс

Эх дэлхийгээ хайрлахаас илүүтэй өөрсдийн ашиг сонирхлыг тэргүүнд тавих хүмүүс байх ч гэлээ, үүний эсрэгээр ургаж байгаа модыг тайрахын оронд шинээр бүтээж буй байгууламжийнхаа интерьерийг өөрчлөх хүмүүс ч байх юм. Тэднийг алдаршуулж, ямар үнэтэй үйл хэрэг бүтээж байгааг нь бид бүгд дэмжиж, урмын үг хайрлах хэрэгтэй биш гэж үү? Энэ дэлхий дээр зөвхөн хүн амьдардаггүй учир өөрдсийн дураар аашилж, бусад амьтан ургамалд хайр найргүй хандаж хэрхэвч болохгүй. Тиймээс та бүхэндээ эх дэлхий, ан амьтадаа хайрлаж, гайхалтай үйл хэрэг бүтээсэн хүмүүсийн түүхийг хуваалцаж байна. Үүнээс та бүхэн ч бас нэгийг тунгаах болов уу.

Австралийн “Christmas Island” нь улаан хавчнуудыг аюулгүй далайд хүргэх зорилгоор 30 гаруй гарц, гүүрийг барьсан байдаг

Шилээ заавал хогийн саванд хийлгүйгээр, гадна байрлах хэсэгт тавьна. Ингэснээр орон гэргүй хүмүүс заавал муу муухай хог ухаж, шил сав хайх хэрэггүй болдог.

Ан амьтдыг аюулгүй явуулахын тулд хийсэн ногоон гарц

Модыг тайрч хаяхын оронд хэвээр үлдээж, рестораныхаа шийдлийг өөрчилсөн

Яст мэлхийг бэртлээс хамгаалах зорилгоор Японы төмөр замын дагуух яст мэлхийн хонгил

“National Geographic” сэтгүүлийн гадна савалгаа нь хуванцар, гялгар уут биш харин цаас

Галын цорго нь нохойг ундаалахаас гадна цэцэрлэгт хүрээлэнг усалж, 2 ажлыг зэрэг хийхээр бүтээгдсэн

Модны үндсийг таслахын оронд хашаагаа тана

Таныг хэр их хэмжээний ус ашиглаж, гараа угааж байгааг хэлж өгөх төхөөрөмж. Энийг хараад та хамаагүй ус урсгаж чадна гэж үү?

Голланд улс дахь амьтдад зориулсан гарц, гүүр

Сүндэрлэн ургасан модыг тойрч гаргасан зам. Мэдээж хэн ч модыг тайрч хаяхыг хүсээгүй.

Модыг ашиглаж бүтээсэн тоглоомын талбай

Вашингтон дахь хэрмийн гүүр

Австралийн Викториа мужийн хурдны зам дээрх хэрэмний олсон гүүр

Эх дэлхийдээ үзүүлсэн гайхалтай хүндлэл

Цоргоноос дуслах усыг үр ашиггүй болгохгүйн тулд дор нь ургамал тавьжээ

Тэд модыг огтолж болох байсан ч, тэгээгүй

Ресторан дотор ургасаар буй 90 жилийн настай мод