Өөр жүжигчдээр бүтээгдэх магадлалтай байсан алдартай киноны дүрүүд

Кино найруулагчид ихэвчлэн олон төрлийн одуудаас гол дүрийн жүжигчдийг сонгох хэрэгтэй болдог. Бүхэл бүтэн киноны амжилт нь жүжигчин дүрээ хэрхэн амилуулж байгаагаас шууд хамаардаг. Жишээлбэл, объектив байдлаар сулхан Venom нь боксын оффис дээр 822 сая доллараас илүү ашиг олсон нь Том Хардигийн харизмаас болсон гэхэд хилсдэхгүй. Хэн мэдэх билээ, зарим киноны гол дүрийг өөр жүжигчнээр бүтээлгэсэн бол илүү ашиг олох ч байсан юм билүү. Ингээд хамтдаа алдартай кинонуудын бидний танил болсон дүрүүд өмнө нь ямар жүжигчнээр бүтээгдэх гэж байсныг хамтдаа олж мэдэцгээе. Жишээ нь гэхэд Ахмад Жек Спарровыг Жонни Депээр биш, Жим Керригээр бүтээлгэх гэж байсан.

Пол Весли “Цус сорогч өдрийн тэмдэглэлүүд” телевизийн цуврал кинонд Дэймон Сальваторийн дүр

Иэн Сомерхальдер нь Дэймон Сальваторын дүрийг авахаас өмнө 2 удаа шалгаруулалтанд орж байсан гэдэг. Тухайн үед жүжигчин Пол Весли нь тус дүрийг бүтээхээр болж байсан ч, Дэймон биш Стефен Сальваторын дүрийг бүтээх нь илүү тохиромжтой гэдэг тал дээр санал нийлцгээсэн байна.

“Рокетмен” кинонд Элтон Жоны дүрийг Жастин Тимберлейк 

Киноны зохиол бичигдэж эхэлж байх үеэс л Элтон Жонны дүрийг дуучин Жастин Тимберлейк бүтээхэд хамгийн сайн тохирно хэмээж байсан. Гэвч эцэстээ энэ нь өөрчлөгдөж, жүжигчин Терон Эдгертон дээр тогтсон байна. Энэ нь ч зөв сонголт болсон бололтой. Домогт дуучин Элтон Жонн киног үзсэний дараа “Тэр үнэхээр гайхалтай тоглосон. Би жүжигчин биш өөрийгөө л харах шиг болсон” хэмээжээ.

Рейчел МакАдамс “Mean Girls” кинонд Кэди Чирон

Хүн бүрийн хэд дахин ч хамаагүй давтан үзэх дуртай “Mean Girls” киноны гол дүр буюу Кэди охины дүрийг жүжигчин Линдсей Лохан бүтээдэг. Гэвч эхэндээ үүнийг жүжигчин Рейчел МакАдамс бүтээхээр болж, жүжиглэж байжээ. Харин нэгэн өдөр тэрээр киноны зохиол уншиж байгаад Ричина Жоржын үзэгдлийг хараад энэ илүү сонирхолтой юм байна, энийг хэн бүтээж байгаа юм бэ гэснээр бүх зүйл өөрчлөгдсөн байна.

Рейн Вилсон “Office” телевизийн цувралын Майкл Скотт

Стив Карелийн оронд өөр хэн нэгэн Майклийн дүрийг бүтээсэн хэмээн төсөөлөхөд үнэхээр бэрх. Энэ бол яг л тохирсон, яг цав таарсан сонголт гэж боддог. Гэхдээ кино бидэнд хүрэхээс өмнө тус дүрийг жүжигчин Рейн Вилсоноор бүтээлгэх тал дээр хүчтэй санал яригдаж байсан гэнэ.

Эмилиа Кларк “Fifty Shades of Grey” кинонд Анастасия Стил

Угтаа бол алдар жүжигчин Эмилиа Кларк ньАнастасия Стилийн дүрийг бүтээх тухай бодож байсан ч, хэт задгай, +18 хэсгүүдээс нь болж татгалзсан байна. Харин залуу жүжигчин Дакота Жонсон энэ бүхнээс эмээлгүйгээр дүрээ амжилттай гаргаж чадсан билээ.

Жэнсен Эклз “Supernatural” цуврал кинонд Сэм Винчестер дүр

Киноны продюсер Жэнсенг дуудаж, Сэмийн дүрд шалгаруулалтанд орохыг санал болгожээ. Тэрээр зохиолыг уншиж, Сэмээс илүү түүний ах Дин Винчестерийн дүр таалагдаж, үүнд шалгуулснаар, тэнцэж, улмаар дүрээ бүтээсэн байдаг.

Дэвид Теннант “Hannibal” цувралд Hannibal Lecter

NBC сувгийн хит цувралын гол дүрд өөр нэг авъяаслаг жүжигчин Дэвид Теннант тоглож магадгүй байсан. “Доктор Хэн” ба “Сайн тэмдгүүд” цуврал киноны од нь эерэг ба сөрөг шинж тэмдгүүдийг маш сайн илэрхийлдэг боловч продюсерууд шийдвэрээ өөрчилж, өөр жүжигчинг сонгон авсан юм. Үүнийг нь Дэвид эерэгээр хүлээн авч “Тэд Мэдсийг сонгосон нь ухаалаг үйлдэл болсон. Тэр дүрийг гайхалтай гаргасан. Миний хийж чадахааргүй олон зүйлийг тэр амжилттай хийж чадсан” хэмээжээ.

Жон Фавроо “Найзууд” цуврал кинонд Чандлер Бинг

Жүжигчин Матью Перри нь мэдээж хөгжилтэй Чандлерийн дүрийг төгс гаргаж чадсан. Гэхдээ тус дүрд тоглохоор өрсөлдөж байсан хүн нь тэр ганцаараа биш юм. Жүжигчин Жон Фавроо ч мөн тус дүрийг бүтээхээр сонгогдоод байсан ч, олон ажил давхцсанаас болж, тоглож чадахгүйд хүрсэн аж.