Өнөөг хүртэл бидний буруу ашигласаар ирсэн эможинууд

Сошиал ертөнц хүмүүсийн амьдралд орж ирээд багагүй хугацааг үджээ. Харин энэ хугацаанд та эможиг зөв ашиглаж сурсан болов уу? Хүмүүсийн дийлэнх нь одоог хүртэл зарим эможиг буруу утгаар ашигладаг байна. Энэ нь үг хэлэхгүйгээр бидний юу бодож, мэдэрч байгааг илэрхийлж тусладаг боловч, зарим тохиолдолд бид алдаа гаргаж, буруу утгаар эможиг ашигладаг байна шүү.

1.

Олон хүн энэхүү эможиг алга хавсарсан буюу залбирч байгааг илэрхийлдэг хэмээн ойлгодог. Гэвч энэ нь хоёр хүн гараа цохиж, “high five” хийж байгаа үйлдэл аж.

2.

Үүнийг харахад танд үнсэж байгаа мэт харагдаж байна уу? Тэгвэл энэ нь шүгэлдэж байгаа дүрсийг илэрхийлдэг.

3.

Энэ бол зүгээр нэг ягаан өнгийн тууз биш юм. Энэ нь хорт хавдартай тэмцэх уриалга бүхий тэмдэг аж. Гэвч дэлхий нийтээр үүнийг баяр, ёслолын бэлэгдэл болгон ашигладаг.

4.

Та ч бас энэхүү эможи нь доод талын текстийг заасан гэх утгаар ашигладаг уу? Үүнээс гадна энэ нь сэтгэл санаа тааруу, доогуур байна гэх утгыг илэрхийлэх аж.

5.

Гараа зангидсан, нударга нь баяр хүргэх, хүндэтгэж байгааг илэрхийлэх эможи юм.

6.

Энэхүү эможи нь Японы камабоко хэмээх хоолыг бэлгэддэг. Энэ нь мөн имэйлийн @ тэмдгийг илэрхийлж болно.

7.

Энэхүү тэмдэг нь уур бухимдлыг илэрхийлдэг.

8.

Энэ эможиг харсан хүн бүр хориглох тэмдэг хэмээн ойлгож, ашиглана. Харин Англи чатанд энэ нь үнсэх гэх утгыг гаргадаг байх юм.

9.

Энэ эможи нь ‘Tengu’ буюу Японы домогт чөтгөр гэсэн утгатай. ‘Тэнгу болж байна’ гэдэг нь ихэмсэг байдал, зан авирыг харуулдаг гэсэн үг бөгөөд энэ нь харилцаж байгаа хүндээ ихэрхэж байгааг илэрхийлнэ.

10.

Энэ эможи нь ямар нэг муу зүйлийг илэрхийлж байгаа юм шиг санагдаж болох ч үнэндээ эсрэг утгатай юм. Энэ нь муу ёрын сүнсийг зайлуулдаг Японы Огра Намахаг харуулж байгаа аж.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!