Хэвлий хэсгээрээ турж, хавтгай гэдэстэй болоход туслах амтат өглөөний ундаа

Хавтгай гэдэстэй болохын тулд багагүй дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм гээд асар их хүч хөдөлмөр шаардсан зүйлс хэрэгтэй болдог. Гэхдээ таны юу идэж байгаа нь хэвлийгээрээ турахад хамгийн чухал нөлөөтэй. Тэгвэл тэгтлээ их өөрийгөө зовоолгүйгээр хялбархан аргаар гэдсээ багасгаж, хавтгай болгох боломжтой гэвэл ямар вэ? Үнэхээр гайхалтай биш гэж үү? Бид өнөөдөр та бүхэндээ хавтгай гэдэстэй болгох амттай ундааг танилцуулахаар бэлтгээд байна.

Бидний танд танилцуулахаар бэлтгэсэн ундаа нь хоёр төрлийн антиоксидантаар баялаг орцыг агуулах бөгөөд бодисын солилцоог сайжруулж, гэдсийг цэвэрлэнэ. Үүнээс гадна таныг бүхэл өдрийн турш эрч хүчтэй, эерэг энергиэр дүүрэн байлгах болно. Энэхүү ундаанд багтаж байгаа шинэхэн жимс, хүнсний ногоо нь хүний биед шаардлагатай бүх витамин, эрдэс бодисыг агуулдаг.

Орц:

  • Тараг – 1 аяга
  • Хөлдөөсөн нэрс – тал аяга
  • Лууван – 1 ширхэг
  • Овъёос – 2 халбага
  • Зөгийн бал – 1 амны халбага

Луувангаа хальсалж, хэрчинэ. Тараг, хөлдөөсөн нэрс, хэрчсэн лууван, овъёос, зөгийн бал зэргээ хамтад нь блендэрт хийж эргүүлээрэй. Ингээд бэлэн болсон смүтигээ өглөөний цайндаа уухад хангалттай юм. Өглөө бүр үүнийг ууж хэвшсэнээр таны хэвлий хэсэг багасч, гэдэс цэвэрлэгдэж эхлэнэ. Энэ нь турах хүсэлтэй хүн бүрийн заавал уух ундаа шүү.