in

Чиа үрийг яагаад хэрэглэх ёстой, мөн хэрхэн хэрэглэх заавар

Сүүлийн үед хүмүүс чиа үрний тухай багагүй сонсож байгаа байх. Үүнийг дэлхий нийтээр өргөн хэрэглэж, эрүүл мэнд болон гоо сайхандаа ашигладаг. Харин манай улсад багагүй хоцорч орж ирсэн нь харамсалтай, одоо ч болов хүмүүсийн хэрэглээнд нэвтэрч байгаад талархууштай.

Энэхүү үр нь омега-3 тосны хүчил, уураг, эслэг, антиоксидант, эрдэс бодис, витаминаар баялаг. Энэ нь арьсыг нөхөн сэргээх, өөх тосыг шатаах, хоол боловсруулах, бие махбодийг бэхжүүлэхэд үр дүнтэй. Мөн дархлаа султай, хоол тэжээлийн дутагдалд орсон хүмүүст үүнийг хэрэглэхийг зөвлөдөг.

Чиа үр нь 37% -ийн эслэг агуулсан байдаг бөгөөд энэ нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг тул тус үрэнд суурилсан хоолны дэглэм нь бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.

Өдөр бүр чиа үр хэрэглэж байх шалтгаанууд:

  • Цавуулаггүй
  • Үүгээр өндгийг орлуулж болно. Үүнийг устай хольж бэлтгээд, хоолондоо хийгээрэй
  • Шилэн эсийн өндөр агууламжтай тул хоол боловсруулах эрхтний асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг
  • Омега-3 тосны хүчлийн 20% агууламжтай тул зүрхний эрүүл мэндэд тустай
  • 20% -ийн уураг агуулна
  • Үс болон хумсыг бат бөх болгоно
  • Бууцайнаас 3 дахин их төмөр агуулдаг
  • Маш хүчтэй антиоксидант бөгөөд нэрс жимснээс 4 дахин их антиоксидант агуулдаг
  • Жүржээс 7 дахин их витамин С агуулдаг
  • Цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг тул чихрийн шижингийн үед хэрэглэхэд тохиромжтой
  • 8 төрлийн амин хүчил агуулдаг
  • Сүүнээс 5 дахин их кальци агуулдаг
  • Гадил жимснийхээс 2 дахин их кали агуулдаг

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өдөр бүр нэг халбага чиа үрийг идэх хэрэгтэй. Энэ нь тааламжтай, зөөлөн үнэртэй тул жимс жимсгэний салатандаа нэмж болно. Мөн талх хийхдээ, зуурмагт нь нэмээрэй. Үүнээс гадна уух усандаа багаханг хийж дэвтээгээд, ууж байгаарай.

Мөн төрөл бүрийн хүссэн смүүти, тараг зэрэгтээ хийж болох юм. Танд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг гэдгийг хэзээ ч бүү мартаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Мэдээг бэлтгэсэн Moonie

Зөөлөн мах, амтат соустай гулъяш хийх жор

Зурагчин бүсгүй хүмүүсийг үнсэж, дараа нь зургийг нь авчээ. Тэдний хариу үйлдэл ямар ч үгнээс илүүг илэрхийлж байна