Гараа хэрхэн нийлүүлж байгаа тань таныг ямар хүн болохыг харуулна

Гараа хэрхэн эвхэж байгаагаар таны дотоод ертөнцийг мэдэж, тайлбарлаж болдог. Энэхүү дүгнэлтийг Нобелийн шагналт Рожер Волкотт Сперригийн хийсэн судалгаан дээр үндэслэжээ. Түүний хийсэн судалгаагаар тархи нь зүүн ба баруун гэсэн хоёр хэсэгт хуваагддаг ба хүний зан байдал нь аль хэсэг илүү идэвхтэй байхаас хамаардаг хэмээсэн байна. Тэгвэл одоо та бүхэндээ таны гарын хөдөлгөөнөөр дамжуулж, дотоод ертөнцийг тань тайлж унших сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Зүүн эрхий хуруугаа дээр нь тавих

Хэрвээ та гараа эвхэхдээ ийн зүүн эрхий хуруугаа дээгүүр нь давуулж тавьдаг бол та буурь суурьтай, хариуцлагатай нэгэн. Хэзээ ч яарч шийдвэр гаргадаггүй төдийгүй үргэлж аливаа зүйлийн сул болон давуу талыг харж, дүгнэлт хийсний дараа шийдвэр гаргана. Таныг хуурах хэцүү шиг, хуурч байгаа хүнийг таних чадвар тань гайхалтай хөгжсөн.

Эдгээр шалтгаанаас улбаалж, та гэр бүлийнхэн, найз нөхөд дундаа хүндлэл хүлээсэн, найдвартай, хариуцлагатай нэгэн хэмээгддэг. Бусдад зөвлөгөө өгөхдөө сайн, үргэлж өөрөөсөө гэрэл цацруулж явдаг төдийгүй хошин шогийн мэдрэмжтэй. Тийм ч учраас хүн бүр л таньтай ойр дотно байхыг хүсдэг. Та бол соронз шиг л хүн.

Хоёр эрхий хуруугаа хамт байрлуулдаг

Төрөлхийн удирдагч шинж чанартай хүн. Аливааг үргэлж төгс байлгахын хүсдэг төдийгүй эхэлсэн ажлаа дуусгаж байж л санаа нь амардаг. Шударга ёсыг эрхэмлэж, хэзээ ч дотроо юу болж, юу бодож байгаагаа нуудаггүй төрлийн хүмүүс. Өөртөө итгэлтэй, олны дунд хэлэх гэсэн үгээ санаа зоволтгүй хэлж чаддаг учир бусдын хүндэтгэлийг ихэд хүлээдэг.

Баруун эрхий хуруугаа дээр нь тавих

Хэрэв та гараа эвхэхдээ баруун эрхий хуруугаа дээр нь тавьдаг бол, сэтгэл хөдлөл ихтэй, тун ч мэдрэмтгий хүн юм. Тийм ч учраас бусадтай амархан учраа олж, нөхөрлөж чаддаг. Яг л сэтгэл зүйч шиг бусадтай ярилцаж, дотоод ертөнцийг нь нээж өгдөг төдийгүй энэ чадвараа ашиглаж, хүн бүрийн хамгийн эрхэм нэгэн болдог байна.

Харилцаанд энэ давуу тал нь тун ч их хэрэг болдог бөгөөд нөгөө хүнээ үг хэлээгүй байхад ч, юу мэдэрч байгааг нь гадарлах учир хэрүүл маргаан үүсгэлгүй, бүхнийг шийдвэрлэж чаддаг.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!