Цусан дахь холестрины хэмжээг бууруулж, зүрхний үйл ажиллагааг дэмжих ундаа

Таны хувьд аль эрхтэн тань хамгийн чухал вэ? Хүмүүс магадгүй үүнд өөр өөрөөр хариулах байх. Гэхдээ нийтлэг нэг хариулт нь зүрх байх болов уу. Ялангуяа зүрх судасны өвчин сүүлийн жилүүдэд маш түгээмэл болж, хүн бүр үүнээс хэрхэн холуур тойрох тухай толгойгоо гашилгах болсон.

Тэгвэл өнөөдөр та бүхэндээ цусан дахь холестрины хэмжээг бууруулж, зүрх судасны үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй нэгэн ундааг танилцуулахаар бэлтгээд байна.

Энэхүү ундааны гол орц нь цагаан гаа юм. Энэ нь үрэвслийг намдааж, янз бүрийн өвчнийг эмчилдэг, тэр ч байтугай хавдартай тэмцдэг. Түүний гол биологийн идэвхт нэгдэл болох цагаан гинкол нь үрэвслийн эсрэг болон антиоксидант нөлөөтэй аж. Одоо хамтдаа энэхүү амин дэмтэй, эрүүл мэндэд тустай ундааг хэрхэн бэлтгэх аргатай танилцъя.

Цагаан гаа, куркума, 2 нимбэгийн шүүс, 1 ц.х зөгийн балтай ус уугаарай. Үрэвсэл дарж, өвчин намдаах үйлчилгээ үзүүлдэг. Ялангуяа хүчтэй дасгал хийсний дараах булчингийн өвчин, сарын тэмдгийн үеийн өвчин, артритийн үеийн өвчнийг багасгана.

 

Саяханы нэгэн судалгаагаар цагаан гааны байнгын хэрэглээг судалж үзжээ: цусан дахь холестерин болон сахарын хэмжээ тогтворжиж өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлж байгааг тогтоов. Үүнээс гадна цусны даралт ихсэх, цус өтгөрөхөөс урьдчилан сэргийлж чадаж байв. Багахан цагаан гааг ширхэг цинамонтой буцалгаад өдөрт 2-3 удаа уугаарай.

Ингээд л та цагаан гааны тусламжтайгаар амин чухал эрхтэн болох зүрхээ хамгаалж, үйл ажиллагааг нь дэмжиж чадна. Энэ нь таны эрүүл амьдралын нэгээхэн нууц болох юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!