Эмэгтэйчүүдийн асуудлуудыг шийдвэрлэж өгөх гайхалтай нээлтүүд

Эрдэмтэд өдөр бүр гайхамшигтай зүйл дээр ажилладаг: тэд Ангараг гаригийг колоничлох төслүүдийг бэлтгэж, сансарт роботууд илгээж, өвчнийг эмчлэх аргыг хайдаг. Тэгвэл тийм том, сүртэй нэртэй биш ч гэлээ, хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, хялбарчилж, илүү жаргалтай болгох бүтээлүүдийг гаргадаг зохион бүтээгчид олон бий. Ялангуяа эмэгтэйчүүдийн амьдралыг хөнгөвчлөх бүтээлүүд сүүлийн үед олноор төрөн гарч байгаа юм. Чухам ямар бүтээлүүд байгааг хамтдаа сонирхоцгооё.

Том хөхтэй бүсгүйчүүдэд зориулсан хөвдөг гудас

Биеийн хүндийн төвийг хариуцах нээлттэй гутал

Ийн эрхий хурууг бариу биш, чөлөөтэй ил гаргаж өгснөөр, хүндийн төв өөрчлөгдөж, өсгийтэй гутал дээр явахад илүү амар хялбар болох аж.

Хөх сэгсрэгдэхээс сэргийлэх хаалт

Гүйх үед хөх дээш доош болж, өвдөлт мэдрэгддэг шүү дээ. Тэгвэл энэхүү хаалтыг зүүснээр тийм өвдөлтийг ахин мэдрэхгүй.

Ухаалаг цүнх

Эмэгтэйчүүдэд зориулсан энэхүү ухаалаг цүнх нь утас, таблетийг цэнэглэнэ. Хурууны хээгээр онгойно, хамгийн гол нь энд тэнд орхиод явахад дохио дуугарч, эзэндээ сануулга өгдөг.

Стресс тайлж тайвшруулах хөнжил 

Энэхүү хөнжил нь стресс, сэтгэлийн хямрал, нойргүйдэлтэй тэмцдэг. Хөнжилтэй унтах нөлөө нь хайртай хүний тэврэлттэй төстэй бөгөөд серотонин, меланиний үйлдвэрлэлийг өдөөдөг байна.

Шилэн индүү

Та аль хэсгийг индүүдэж байгаа, тэр хэсэгт индүүдлэгэ орсон эсэхийг шууд л хараад мэдэж болно. Үнэхээр гайхалтай.

Савны ёроолд үлдсэн тосыг шахаж гаргах бөглөө

Энэ бөглөөний тусламжтайгаар савны сүүлийн нэг дусал тосыг ч гарган авч чадна.

Салоны үйлчилгээ үзүүлэх бээлий

Нуруу цэх байлгах тэмдэг

Та энэхүү наалтыг нуруун дээрээ наана. Энэ нь таны утастай холбогдсон байх бөгөөд нуруугаа бөхийлгөх үед дохио өгч, утсанд чичиргээ мэдрэгдэнэ.

Камертай шүршигч

Ганцаараа яваа эмэгтэйчүүдийг дээрэлхэх, айлгах эрчүүд цөөнгүй. Энэ тохиолдолд ашиглаж болох гайхалтай шүршигч гарчээ. Энэ нь энгийн нэгэн цацлага, шүршигч биш бөгөөд тухайн хүний нүд рүү цацах үед зургийг нь авч, цагдаагийн байгууллага руу илгээгддэг байна. Үүнээс гадна өөрөөсөө чанга чимээ гаргаж, бусад хүмүүсийн анхаарлыг татна.