Биед хуримтлагдсан давсыг гадагшлуулж, үе мөчний өвчнийг эмчлэх жор

Буруу хооллолт, суурин амьдралын хэв маяг, удамшлын урьдал нөхцөл зэргээс үүдэж, биед давсны хуримтлал үүснэ. Эрүүл хүний бие хоол, усаар дамжин орох давсыг шингээж илүүдлийг нь гадагшлуулж байдаг. Харин хүний биеийн давсны тэнцвэр алдагдах үед давс хүний янз бүрийн газар хуримтлагдан элдэв өвчин үүсэх суурь болох ба эдгээр нь шохойжилт болон бусад үе мөчний өвчин зэрэг болно.

Тэгвэл өнөөдөр та бүхэндээ онцгойлон биед хуримтлагдсан давсыг гадагшлуулах мөн үе мөчний өвчнийг эмчлэх аргыг зааж өгөхөөр бэлтгээд байна. Энэхүү байгалийн гаралтай ундаа нь таны асуудлуудыг нэг мөр шийдэх аж.

Нимбэг болон яншуй

Орц:

  • Яншуй (үндэс) – 250 гр
  • Яншуй (навч) – 150 гр
  • Нимбэг – 200 гр
  • Бүлээхэн шингэн зөгийн бал – 300 гр

Бэлтгэх арга:

  • Яншуйны үндэс болон хальсалж хэрчсэн нимбэгийг хамтад нь блендэрт хийж эргүүлнэ.
  • Үүн дээрээ яншуйны хэрчсэн навчаа мөн нэмж хийж эргүүлээрэй.
  • Ингээд бэлэн болсон зуурмагаа зөгийн бал дээрээ хийж хутгана.

Үүнээсээ өдөрт 3 удаа идэх бөгөөд нэг удаадаа нэг амны халбагыг идээрэй. Хэрэв таны бөөр чулуутай бол үүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Хушганы хальс

Орц:

  • Ногоон хушга – 40 ширхэг
  • Ус – 2.5 литр

Бэлтгэх арга:

  • Хушганы хальсыг авч цуглуулна. Үүнийгээ том хэмжээтэй саванд хийгээрэй.
  • Үүн дээрээ усаа хийж, гал дээр тавьж буцалгана.
  • 1.5 цаг зөөлөн гал дээр буцалгаарай.

Ингээд бэлэн болсон ундаагаа хөргөж, харанхуй газар 1 хоног хадгалах хэрэгтэй.

Өглөө, өдөр, орой тус бүрт нь тал аягыг ууна. 7 хоногийн турш хэрэглээд, нэг долоо завсарлаж, ахин долоо хоног уугаарай. Ингэж 5 долоо хоног ууснаар курс эмчилгээ болох юм. Хэрэв та бүр илүү их үр дүнг хүсч байгаа бол өдөрт +10 ширхэг хушга идэж байгаарай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!