Амьдрал хэчнээн үзэсгэлэнтэй болохыг мэдрүүлж, толгойд эргэлдэх түмэн бодлыг чөлөөлөх кинонууд

Амьдрал танд хэцүү санагдаж, асуудал бүр толгой өвтгөж, юуны төлөө, яах гэж ингэтлээ өөрийгөө зовоож амьдраад байгаагаа ойлгохгүй хэцүү байна уу? Хүн бүрт ийм үе тохиолддог. Таны энэ хамгийн жаргалтай амьдардаг байхдаа гэж боддог хүн хүртэл амьдралаас залхаж, учраа олохгүй төөрч будилах нь их. Тиймээс үргэлж хар бараан сөрөг бүхнийг харалгүйгээр, өөртөө байгаа сайн сайхан бүхнийг анзаараад нэг үзээрэй. Магадгүй та бусдаас халуун дулаан гэр бүлтэй, сайн ажлын хамтрагчидтай эсвэл дуртай ажлаа хийдэг магадгүй мөнгө их олдог, эсвэл жинхэнэ хайртайгаа учирсан, таныг үргэлж дэмжих найз нөхөдтэй ч байж болох юм.

Бусдын хүсээд ч олж чаддаггүй юм танд ч бас байж мэднэ. Тиймээс амьдралдаа гутрахын оронд өөрт байгаа зүйлдээ талархаж, өөдрөг амьдраарай. Өнөөдөр та бүхэндээ амьдрал хэчнээн сонирхолтой, үзэсгэлэнтэй болохыг мэдрүүлж, толгойд тань эргэлдэх түмэн бодлыг чөлөөлөхөд туслах кинонуудыг танилцуулж байна.

Alibi.com

  • Гол дүрд: Филипп Лача, Элоди Фонтан, Жулиен Аррути
  • IMDb үнэлгээ: 6.5

“Alibi.com” сайтыг ажиллуулдаг агентлаг нь маш завгүй ажилладаг. Харин тус агентлагийг удирдан ажиллуулдаг Грег нь худал хуурмагийг үзэн яддаг мөрөөдлийн бүсгүйтэйгээ уулзах хүртлээ аз жаргалтай амьдардаг. Харин сүүлдээ тэрээр өөрийн мэхэндээ унаж, энэ бүхнийг шийдвэрлэх хүндхэн шалгууртай нүүр тулна.

It’s Kind of a Funny Story

  • Гол дүрд: Эмма Робертс, Зач Галифианакис, Зое Кравиц
  • IMDb үнэлгээ: 7.1

Гол дүр болох өсвөр насны хүү Крейг зүүдэндээ амиа хорлож байгаагаа харна. Сэрсэнийхээ дараа тэрээр маш их айж, сэтгэцийн эмнэлэгт очихоор шийджээ. Харамсалтай нь тэр санамсаргүйгээр насанд хүрэгчдийн хэсэгт бүртгүүлж, тэнд сонирхолтой үйл явдлууд өрнөнө. Нөхөрлөл, хайрыг ийм гэнэтийн газраас олох боломжтой гэж хэн таамаглах билээ.

Dai si hing

  • Гол дүрд: Донни иен, Жо Чен, Юү Анг
  • IMDb үнэлгээ: 6.3

Өмнө нь цэргийн офицер цолтой байсан залуу энгийн нэгэн сургуульд ажиллаж эхэлнэ. Гэвч сурагчдын суралга хийгээд, замбараагүй байдал зэргээс болж сургууль хаагдах дээрээ тулжээ. Харин гол дүрийн залуу сургуулийг аварч, хүүхдүүдийг зөв замд оруулахын тулд өөрийн цэрэгт байхдаа сурсан арга барилуудаа ашиглах аж.

Like Father

  • Гол дүрд: Кристен Белл, Даниэлл Дэвенпорт
  • IMDb үнэлгээ: 6.1

Гол дүрийн бүсгүй сүйт залуугаасаа салж буйгаар киноны үйл явдал эхэлнэ. Гэсэн ч тэрээр бал сарын аялалынхаа төлбөрийг төлчихсөн байсан учир өөрийг нь 20 жилийн өмнө хаяж явсан аавтайгаа хамт, амралтаа өнгөрүүлэхээр шийднэ.

The A-Team

  • Гол дүрд: Лиам Неизон, Брэдли Купер, Жессика Бил, Патрик Уилсон
  • IMDb үнэлгээ: 6.8

Иракын дайнд оролцож явсан залууст өөр хэн нэгэний үйлдсэн гэмт хэргийг тохож, буруутгах аж. Тэд эрх чөлөөгөө буцааж, нэр төрөө сэргээхийн тулд гэмт хэрэгтнүүдийг өөрсдөө олохоор шийдсэнээр үйл явдал өрнөнө.

Mauvaises herbes

  • Гол дүрд: Кэтрин Денев, Хэйрон, Андре Дуссолье нар
  • IMDb үнэлгээ: 7.3

Энэ кино нь шударга бус аргаар мөнгө олдог Ваэл болон түүний ээж Моник нарын тухай өгүүлнэ. Тэд нэг удаа Моникын найзаас мөнгө залилснаар тэдний амьдрал бүрэн өөрчлөгдөх болно.

She’s Funny That Way

  • Гол дүрд: Женнифер Энистон, Оуэн Уилсон
  • IMDb үнэлгээ: 6.1

Броудвэйгийн захирлын амьдралд Изабелла гэдэг охин орж ирснээр том өөрчлөлт гарна. Түүний гэр бүлийн нууцууд ил болж, аймшигт цуу яриа дэгдэх бөгөөд гол дүрийн залуугийн нам гүм амьдрал дуусгавар болох аж.

Going in Style

  • Гол дүрд: Майкл Кейн, Морган Фриман, Алан Аркин
  • IMDb үнэлгээ: 6.6

Эртний найзууд болох Жо, Вилли, Эл нар ядуу хөгшрөхийг хүсээгүй тул банк дээрэмдэж, гэмт хэрэг үйлдэнэ.

The Healer

  • Гол дүрд: Оливер Жексон-Коэн, Жонатан Прайс, Камилла Лудингтон
  • IMDb үнэлгээ: 6.2

Гол дүр болох Алексийг амьдралд чухал байр суурь эзэлдэг зүйлс гэвэл охид эмэгтэйчүүд, мөрийтэй тоглоом бас архи дарс. Ингэж явсаар их өрөнд унасан түүний өрийг дарах болсон хамаатнууд нь залууг одоо байгаа гэрээсээ нүүж, нэг жилийн турш жижигхэн тосгонд очиж амьдрах болзол тавьдаг.

Jour J

  • Гол дүрд: Рем Кериси, Жулиа Пиатон
  • IMDb үнэлгээ: 6.9

Энэхүү кино нь удахгүй гэрлэх гэж байгаа Матиасын тухай өгүүлнэ. Харин түүний хуримыг зохион байгуулж буй бүсгүй нь Матиасын хуучин найз бүсгүй байх бөгөөд энэ нь сүйт залууг төөрөгдүүлж, хэцүүхэн шийдвэр гаргах хэрэгтэй болгоно.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!