Элгийг цэвэрлэж, элэгний өөхлөлтийг эмчлэх 3 төрлийн ундаа

Хэдийгээр та залуу халуун насан дээрээ явж, өвчин зовлонгоос айлгүйгээр архи дарс ууж, буруу хооллож зоргоороо амьдарч байгаа ч гэсэн, нэг л өдөр харамсаж, өөрийгөө хайрлах минь яав дээ хэмээн өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө. Тиймээс ирээдүйд тэгж алдахгүйн тулд өнөөдөр өөрийгөө хайрлах хэрэгтэй. Ялангуяа хамгийн чухал дотоод эрхтнүүдийн нэг болох элгээ хайрлахгүй бол, бид өнөөг хүртэл маш ихээр элгээ гэмтээж, хордуулсан байгаа. Иймд та бүхэндээ элэг цэвэрлэж, элэгний өөхлөлтийг эмчлэх гурван төрлийн ундааг танилцуулж байна.

Өнгөлөг ундаа

Орц:

  • Нимбэг – тал
  • Болгарын чинжүү – 1 ширхэг
  • Өргөст хэмх – 1 ширхэг
  • Алим – 1 ширхэг

Бүх орцоо угааж хальсалж бэлтгээд, блендэрт хийж, шүүс бэлтгэнэ. Агуулагдаж байгаа антиоксидантуудыг биедээ хуримтлуулахын тулд шүүсээ бэлтгэсэн даруйдаа уугаарай. Өдөрт 2-3 стакан шүүс ууснаар элэг цэвэрлэгдэж, хорт бодис биеэс гадагшилна. Үүнээс гадна биеийн ерөнхий эрүүл мэнд сайжирч, эрч хүчээр цэнэглэгдэх болно.

Цитрусын амттай ногоон цай

Орц:

  • Тал нимбэгний шүүс
  • Гадил – 1 ширхэг
  • Ногоон цай – 1 аяга

Гадилаа сэрээгээр нухаж бэлтгэнэ. Үүнийгээ ногоон цайн дээрээ хийж, нэмээд нимбэгний шүүсээ хийж, блендэрт хийж эргүүлээрэй. Энэ нь биеийг цэвэрлэж, хорт бодисыг гадагшлуулахын зэрэгцээ элэгний үйл ажиллагааг дэмжинэ.

Турмериктэй ундаа

Орц:

  • Ус – 1 аяга
  • Турмерик – тал халбага
  • Цагаан гаа – 2 см
  • Нимбэг – 1 ширхэг

Цэвэршүүлсэн усандаа турмерикээ хийж хутгаад, дээр нь үрсэн цагаан гаа болон нимбэгний шүүсээ хийгээрэй. Ингээд 10 минут таглаж тавих хэрэгтэй. Одоо бэлэн болсон ундаагаа уугаарай. Энэ ундаа нь таны элгийг цэвэрлэж, гэдэснээс хорт бодисыг зайлуулах төдийгүй цөсний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх болно.