Жигнэсэн үхрийн махтай шпагетти хийх жор

Гэрийн эзэгтэй нарынхаа хоолны цэсэнд нэгэн амттай хоол нэмэхээр бэлтгэлээ. Энэ нь таны үргэлж бэлтгэдэг хоолноос бага зэрэг ялгаатай төдийгүй амттай байх болно. Тиймээс өнөөдөр хийж үзээд, хайртай гэр бүлийнхнээ дайлаарай.

Орц:

  • Үхрийн гол мах – 6 хэсэг тус бүр нь 200 гр
  • Цоохор майлз – 1 ширхэг
  • Лууван – 2 ширхэг
  • Ягаан сонгино – 1 ширхэг
  • Ногоон вандуй – 200 гр
  • Давсалсан хар хайган загас – 6 ширхэг
  • Хуурай цагаан дарс – 300 мл
  • Оливын тос – 2 халбага
  • Давс, хар перец – амталгаагаар
  • Шпагетти

Цагаан дарс, давс болон хар перецээ махандаа шингээж, хоёр талыг нь алгаараа зөөлөн алгадаж, амтална. Ингээд махаа түр цааш нь тавьж орхиорой.

Сонгино, лууван, цоохор майлзаа том хэмжээтэй хэрчинэ.

Тосоо хайруулын тавганд хийж халаагаад, махаа хийж, хоёр талаар нь шарна. Бор шаргал өнгөтэй болгоод гаргаарай.

Хайруулын тавгандаа ахин тос хийж, хэрчсэн ногоонууд болон вандуйгаа хийж хуурах бөгөөд 7 минутын дараа давсалсан хар хайган загасаа хийгээрэй.

Үүн дээрээ махаа хийж, тугалган цаасаар таглаад, зөөлөн гал дээр 1 цаг чанана.

Одоо махаа эргүүлээд, ахин таглаад 1.5 цаг чанаарай. Ингээд таны амттай хоол бэлэн болох бөгөөд энэ хооронд шпагетти гоймонгоо чанаж бэлтгэсэн байна. Шүүж гаргасан шпагетти гоймон дээрээ махаа тавьж, таваглаарай.