Хөлийн хаванг буулгах байгалийн арга

Хөл хавагнах нь янз бүрийн шалтгааны улмаас үүсч болно: халуурах, цусны судсанд асуудал үүсэх, бөөрний дутагдал, жирэмслэлт, зүрхний үйл ажиллагаа алдагдах, дааврын тэнцвэргүй байдал гэхчлэн олон асуудал бий.

Уламжлалт анагаах ухаанд хөлний хаванг буулгах олон янзын арга байдаг боловч тэдгээрийн дундаас хамгийн үр дүнтэй аргыг танилцуулахаар бэлтгээд байна.

Хөлийн хаванг буулгахын тулд танд яншуй хэрэг болно. Гэхдээ зөвхөн навч нь биш иш нь ч мөн хэрэгтэйг анхаараарай.

500 мл усыг саванд хийж буцалгаарай. Үүн дээрээ 5 халбага яншуй хийж, 5 минут буцалгана. Цайгаа бэлэн болсны дараа гал дээрээс авч, 20 минут хөргөнө.

Бэлэн болсон цайгаа өдөрт 3 удаа хувааж ууна. Ердөө 2 өдрийн дараа гэхэд л та бодит үр дүнг мэдэрч, хавангаа буусныг анзаарах болно.

Та энэхүү аргыг хэрэглэж үзээд, үр дүнтэй байвал найз нөхөд, хамаатнууддаа ч мөн хуваалцаарай.