Таны төсөөлөөгүй олон сонирхолтой зүйлс Антарктид тивд болдог

Антарктид нь дэлхийн хамгийн нууцлаг тив гэдэгтэй хүмүүс маргахгүй болов уу. Тус тив нь хамгийн сүүлд нээгдсэн төдийгүй хүн амьдардаггүй газар. Үүнд бидний олж мэдээгүй олон хачирхалтай зүйлс нуугдаж байдаг. Харин та Антарктид тивийг чухам ямар гэж төсөөлдөг вэ? Ихэнх хүмүүс эзгүй зэлүүд, цас мөснөөс өөр зүйлгүй гэж боддог. Тэгвэл энэ нь таны төсөөлж байгаагаас тэс өөр болохыг батлах зүйлсийг дэлгэж байна.

Антарктид тивд байнгын оршин суудаг хүмүүс гэж үгүй боловч, зарим эрдэмтэн судлаач, аялагчид тодорхой зорилгоор тус газарт очдог байна.

Зарим хүмүүс судалгааны ажлаар жил орчим тэнд амьдардаг бол, ихэнх жуулчид зуны улиралд ирээд буцдаг байна. Жил бүр энд ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа төдийгүй хүмүүс ирээд энд олон сонирхолтой зүйлс хийдэг аж.

Олон улс орнуудад тив бүрийн онцлогоос хамаарч бүтээсэн нисэх онгоц байдаг. Зарим нь хөдлөхдөө мөс, цас хэрэглэдэг байх юм.

Жил бүр Icestock нэртэй шинэ жилийн концерт зохион байгуулагддаг

2013 онд Металлика Антарктид тив тоглолтоо хийснээр, 7 тивд тоглосон анхны хамтлаг болжээ

МакМурдо судалгааны станц 1961 онд өөрийн гэсэн боулингийн талбайтай байжээ

Иймэрхүү том хэмжээний цасны машин нь хүмүүсийг хүссэн газраа асуудалгүй хүрэхэд тусалдаг

Багтай үдэшлэг маш алдартай бөгөөд ялангуяа баяруудаар ийм үдэшлэг зохиодог

Тамирчид жил бүр Антарктидын мөсөн марафон болох “100K Ultra Race”-г зохион байгуулдаг

Хүмүүс Антарктидын усанд сэлдэг “Polar Plunge” арга хэмжээ зохион байгуулагддаг байсан

Хүмүүс Антарктидад халим үзэхээр бүртгүүлэн ирэх боломжтой

Судлаачид Антарктидын усыг судлахаар гүн рүү шумбадаг. Жуулчид ч мөн шумбах аялалд бүртгүүлэх боломжтой.

2017 онд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлчид Антарктидын биенналийн урлагийн үзэсгэлэнг үзэхээр цугларав.

Үзэсгэлэнт туйлын туяа

2012 онд бүтээгдсэн “South of Sanity” аймшгийн кино нь Антарктидад бүтээгдсэн анхны бүрэн хэмжээний уран зөгнөлт кино юм

Антарктид нь хуурай, хүйтэн уур амьсгалтай тул солирыг олох хамгийн тохиромжтой газар гэж тооцогддог

Антарктид бол Арктик биш