Дэлхий нийтийг төөрөгдүүлж, шуугиан тарьсан фотошопоор засварласан зургууд

Интернэтээр таны үзсэн харсан бүгд үнэн биш. Ялангуяа төрөл бүрийн зургуудад итгэх хэрэггүй. Учир нь авъяас чадвар, хошин зан нь дийлдэхээ байсан фотошопчид ямар ч зургийг өөрчилж, таныг төөрөгдүүлж чадна. Ганц таныг ч биш, дэлхий нийтийг хүртэл хуурсаар ирсэн олон зургууд байдаг. Өнөөдөр та бүхэндээ тэдгээр алдарт зургуудаас хэсэгчлэн сонгон авч, танилцуулахаар бэлтгээд байна.

Шотландын ягаан ой

Шинэ Зеландын Шотовер голын дэргэдэх ягаан ойны зургийг харсан хүн бүр гайхан биширдэг. Энэхүү зураг нь интернэтээр тархаж, хүн бүр л очиж үзэхийн хүслэн болж байсан. Харин очоод үүнийг өөрийн нүдээр харсан хүмүүс сэтгэлээр унаж, харамсдаг аж. Учир нь тус голын дагуух ой мод нь эгэл жирийн ногоон өнгөтэй бөгөөд хэн нэгэн зургийг засварлаж, ягаан өнгөтэй болгож, цацсан нь хүмүүсийг төөрөгдөлд оруулсан юм.

Сар, од шиг хэлбэртэй арал

Хавайн Мауи ба Кахоулаве хотын хооронд байрлах Молокини арал сар ба одны хэлбэртэй гэх аж. Гэвч энэ дундаас ганц үнэн нь арлын нэр нь Молокини бөгөөд энэ нь үнэхээр хавирган сар шиг харагддаг. Харин тэнд ямар нэгэн од байхгүй төдийгүй энэ нь ердөө л хэн нэгний фотошоп бүтээл юм.

Мэлхий шиг сууж буй бүсгүй

Энэ зургийг харсан хүн бүр гайхаж, түүнийг ямар сунгалт сайтай бас хөгжилтэй юм бэ гэхчлэн хэсэг шуугиад амжсан. Гэвч энэ нь мөн л фотошоп аж.

Усан доорхи мөсөн уул

Хүн бүрийн компьютерийнхээ дэлгэцэн дээр тавьдаг энэхүү зураг нь бодит биш бөгөөд 4 өөр зурагнаас бүрдсэн. Зургийн зохиогч Ральф Клевенгерийн хэлснээр үүлний зургийг Калифорнийн Санта Барбара хотод авсан бөгөөд мөсөн уулын оройг Антарктидад, доод хэсгийг Аляскад авчээ. Мэдээж түүний эгэл бус чадвар ийн зургуудыг холбож нэгтгэн, хэнийг ч гайхшруулж чадам нэг цул болгож чадсан нь гайхмаар.

Балбад болсон газар хөдлөлтийн дараа дүүгээ хамгаалах 4 настай хүү

Непалд 2015 оны 4-р сарын 25-нд болсон газар хөдлөлтийн дараа энэ зураг дэлхий нийтийг шуугиулсан. Хүн бүр л тэднийг өрөвдөн хайрлаж, хэсэгтээ л цахим ертөнц тэдний түүхээр дүүрсэн. Гэвч энэ зургийг 2007 онд Вьетнамд гэрэл зурагчин На Сон Нгуен авчээ. Тэрээр ВВС News агентлагт хэлэхдээ Вьетнамд ажлаар явж байгаад хүүхдүүдтэй таарсан бөгөөд тэд аав ээжийгээ ажилдаа явсны дараа гадаа тоглож байсан ч, танихгүй хүн хараад охин нь уйлсан. Харин ах нь дүүгээ аргадаж суугаа төрх энэ аж.

Тиймээс энэ зураг нь ямар нэгэн байгалийн гамшиг, уй гашуутай холбоогүй бөгөөд энгийн нэгэн ах дүү юм.

Тереза Мэй оффис дахь “Scream” зураг

2016 оны 9-р сард Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд Тереза Мэй, Засгийн газрын сайд нарын 27 гишүүн нарын зураг интернетэд цацагдсан. Харин Эдвард Мункийн “Хашгираан” гэх алдарт зураг хананд өлгөөтэй байсан нь утгаараа хүмүүсийг гайхшруулж байв. Гэхдээ энэ зураг хуурамч болж хувирсан бөгөөд жинхэнэ зураг нь огт өөр урлагийн бүтээл байсан болохыг та ч бас харж байна.

Бархасбадь гарагийн нөгөө тал

Энэ зургийн ард нэг сонирхолтой түүх бий. Олон хүмүүс үүний жинхэнэ гэдэгт эргэлзэж байсан.

Үнэн хэрэгтээ бол нарны аймгийн хамгийн том гариг болох Бархасбадийн тал бөмбөрцгийн зураг бол үнэн. Үүнийг Санчир гаригийн хажууд байрлах Кассини сансрын хөлөгнөөс илгээсэн бөгөөд 2000 оны сүүлээр Санчир гариг руу явах замдаа Кассини Бархасбадийн өмнөд туйлын зургийг авсан аж. Та тус зургийг Наса-гийн албан ёсны цахим хуудаснаас ч харж болох юм.

Тэгвэл хоёр зураг нь ямар учиртай юм бол? Энэ нь ердөө л фотошоп юм. Хүмүүсийг төөрөгдүүлж, Бархасбадь гарагийн зураг худал гэж итгүүлэхийг хичээсэн үйлдэл хэмээн тайлбарладаг байна.

Машин дээр хэвтэх үхэр

2013 оны эхээр машин дээр тухлан хэвтсэн үнээний зураг интернэтээр тархсан. 2013 оны 10-р сарын 18-ны өдөр алдартай автомашины компани тус зургийг твиттер хуудаснаа оруулж “Гадаа хүйтрэх үед амьтад машины дулаан хэсэгт татагддаг. Тиймээс машинаа шалгаад үзээрэй” хэмээсэн байв. Үүнээс хойш хэдэн мянган сайт болон сэтгүүлүүд энэ тухай мэдээллэж утгаараа алдаршиж байсан гэдэг. Харамсалтай нь энэ нь энгийн нэг фотошоп болон хувирч, олон хүний бухимдлыг төрүүлж орхисон юм.

Аварга муур

Тус зураг нь 2003 онд интернэтэд цацагдаж, хүмүүсийг гайхшруулж байв. Муурны эзэн зургийг байршуулж, аварга муураа 50 кг жинтэй хэмээн бичжээ. Харин хэдхэн хоногийн дотор түүний муур дэлхий нийтээр алдаршиж, хүн бүр үүний тухай л ярьж байв. Нөхцөл байдал ингэж хувирахыг мэдээгүй муурны эзэн энэ бүхэн энгийн нэг фотошоп байсныг хэлж, муурныхаа энгийн зургийг твиттерт хуваалцаж, хүмүүсийн сэтгэлийг амраасан билээ.

Стивен Сигал, Владимир Путинээр тоглосон нь

Оросын тулааны урлагийн сургуульд зочлох үеэр жүжигчин Стивен Сигал Владимир Путин болон бусад чухал хүмүүсийн хамт зургаа авахуулжээ. Гэрэл зургийг интернетэд байршуулмагц ижил төстэй хуурамч зураг гарч ирэв.

Жүжигчин Оросын ерөнхийлөгчөөр тоглож байгаа мэт зураг тархаж, үүнд ч олон хүмүүс итгэж, түүнийг ямар бүдүүлэг талаар хүмүүс бухимдлаа илэрхийлж байв. Гэвч удалгүй тус зураг нь хуурамч болохыг зарлажээ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!