Амттай гүзээлзгэний чанамал хийх жор

Миний хувьд амралтын өдрөө гэр бүлийнхэндээ зориулж, гал тогоонд ихэнх цагийг өнгөрүүлж, амттай хоол хийх дуртай. Хүүхдүүд болон нөхрийн минь хамгийн дуртай зүйл бол миний өөрийн гараар долоо хоног бүр бэлтгэдэг гүзээлзгэний чанамал. Өглөө бүр хайртай хүмүүстээ амттай бас эрүүл хүнс өгөхийг эрмэлздэг учир гүзээлзгэний чанамал хийж өгдөг юм. Тэд минь ажил, сургуульдаа явахад талх, боовтой холиод амтархан идээд гардаг. Тиймээс та нартаа ч бас өөрийнхөө бяцхан жорыг хуваалцахаар шийдсэн юм. Амралтын өдрөөр туршаад үзээрэй. Үнэхээр амттай болох болно.

Орц:

  • Ус – 1 аяга
  • Шинэхэн гүзээлзгэнэ – 4 аяга
  • Элсэн чихэр – 4 халбага
  • Чиа үр – 2.5 халбага

Хийх арга:

  • Саванд усаа хийж, гал дээр тавиад дотор нь гүзээлзгэнэ болон элсэн чихрээ хийгээрэй.
  • Ойролцоогоор 10 минутын дараа гүзээлзгэнэ зөөлөрч эхэлнэ.
  • Энэ үед гүзээлзгэнийг сэрээгээр нухаж бутлаарай.
  • Гүзээлзгэнээ гал дээрээс авч, дээр нь чиа үрээ нэмнэ.
  • Бэлэн болсон чанамалаа шилэн саванд хийж таглаад, хөргөгчинд хийж хадгална. 2 долоо хоног хадгалж хэрэглээрэй.

Гүзээлзгэний ач тус

  • Зүрхний үйл ажиллагааг сайжруулна
  • Зүрхэнд ээлтэй антиоксидант, эллагины хүчил, антоцианин зэрэг флавоноид агуулдаг
  • Батга гарахаас сэргийлж, арьсыг эрүүл байлгана.
  • Коллагены үйлдвэрлэлийг идэвхжүүлдэг.
  • Цусны даралтыг тогтмол байлгадаг.
  • Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ
  • Тархины үйл ажиллагааг дэмжинэ
  • Артрит, тулай өвчнийг эмчилнэ.
  • Жин хасахыг дэмжинэ.
  • Үрэвслийг бууруулдаг.
  • Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлнэ.
  • II хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулдаг.
  • Ясны эрүүл мэндийг сайжруулдаг.
  • Үсний эрүүл мэндийг сайжруулна.