Аманд ороод уусах амттай үхрийн мах бэлтгэх жор

Амралтын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Цаг зав гарсан дээрээ хайртай гэрийнхэндээ амттай хоол хийж өгөх тухай бодож сууна уу? Тэгвэл танд өнөөдөр хийж болох амттай хоолны жорыг хүргэж байна.

Орц:

  • Цардуул – 1/4 аяга
  • Үхрийн цул мах – 700 гр
  • Ус – 3/4 аяга
  • Соё соус – 3/4 аяга
  • Бор элсэн чихэр – 3/4 аяга
  • Лууван – тал аяга
  • Ногоон сонгино – 3 ширхэг
  • Оливын тос – 2 халбага
  • Татсан сармис – 2 халбага
  • Хэрчсэн цагаан гаа – 1/2 цайны халбага

Хийх арга:

  • Үхрийн цул махаа өөрийн хүссэн хэмжээгээр хэрчиж бэлтгэнэ. Үүнийгээ наалддаг амсартай уутанд хийж, хажуугаар нь цардуулаа хийгээрэй. Махаа цардууланд хийж, базна гэсэн үг.
  • Усандаа соё соус, бор элсэн чихэр, лууван, ногоон сонгино, оливын тос, сармис, цагаан гаа зэргээ хамтад нь хийж, сайтар хутгана. Үүнийгээ уутанд хийж цааш тавьсан үхрийн махан дээрээ нэмж хийгээрэй.
  • Ууттай махаа хөргөгчинд хийж, хэсэг амраана.
  • Хөргөгчнөөс махаа гаргаж, саванд хийгээд, буцаагаад хөргөгчинд хийж 1-2 цаг байлгаарай.
  • Одоо харин махаа битүү чанагчиндаа хийж, галаа тохируулан 1-2, бага гал дээр 4-5 цаг чанаж гаргаарай.

Ингээд л аманд ороод хайлах, амттай үхрийн мах бэлэн болох юм. Та үүнийг агшаасан будаа, төрөл бүрийн ногооны салат эсвэл шпаггети гоймон зэрэгтэй хослуулан идэж болно.