Хүүхдээ төлөвшсөн, хүмүүжил сайтай болгохын тулд эцэг эхчүүдийн хийх ёстой үйлдлүүд

Төлөвшилийн олон төрөл байдаг: сэтгэл хөдлөл, бие бялдар, ёс суртахуун, нийгмийн болон оюуны гээд л. Хамгийн гол нь төлөвшиж чадсан, зөв хүмүүжсэн хүүхэд биеэ даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой, хариуцлага нэгэн болсон байх төдийгүй амьдралд бэлтгэгдсэн байдаг. Харин та хүүхдээ зөв хүмүүжүүлдэг гэж бодож байна уу? Эргэлзэж байгаа бол энэхүү мэдээллийг танд зориуллаа.

Хүүхдээрээ зарим зүйлсийг хийлгэж сурга, хэт балчир мэт үзэх хэрэггүй

Мэдээж эцэг эх бүр хүүхдэдээ хайртай. Гэхдээ хайртай байлаа гээд бүхнийг өмнөөс нь хийх гэсний хэрэггүй. Энэ нь таны хүүхдийг сул дорой болгох төдийгүй ингэж өссөн хүүхдүүд ихэвчлэн бусдын сүүдэрт нуугдсан, аймхай болдог. Тиймээс хүүхдээ багаас нь биеэ даасан болгохын тулд ядаж л хувцсаа өөрөө өмсдөг, өөрөө зарим зүйлсийг хийж чаддаг болгоорой. Ингэж багаас нь хариуцлага өгч сургавал, хүүхэд тань зөв хүмүүжиж эхэлнэ.

Өөрөө сонголт хийх эрхийг нь олго

Хүүхдэдээ сонголт хийх эрхийг нь олгож байгаарай. Та тэдний үгийг сонсож, ямар хувцас, тоглоом, ном авахыг хүсч буйг нь асууж, мөн хобби, сонирхлыг ч бас дэмжих хэрэгтэй. Ингэж хүүхдээ өөрийгөө сонсдог болгох нь ирээдүйд бусдаас эмээлгүй үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо чөлөөтэй хүргэхэд туслах болно.

Хүүхдээ ганцааранг нь явуул

Хүүхдээ том болсон бол тэднийг заавал сургууль руу нь өөрөө хүргэж өгөх гэсний хэрэггүй. Тэднийг өөрсдийг нь ганцааранг нь явуулж бас автобусанд суулга. Мэдээж цаг үе хэцүү байгаа ч гэлээ, тэдэнд итгэж, эрх чөлөөг нь олгоорой. Үргэлж хүүхдээ дагаж, сургуульд нь хүргэж өгч, сургуулиас авах нь тэднийг өөрөө юу ч хийж чадахгүй, арчаагүй нэгэн мэт сэтгэгдэл төрүүлэх төдийгүй гадаад ертөнцөөс эмээх өвчтэй болгож ч мэднэ.

Буруу зүйл хийсэнг нь ойлгуулж, хэтэрхий хүлцэнгүй байхаас татгалз

Мэдээжийн хэрэг, хүүхдүүд маш их сэтгэл хөдлөлтэй байдаг. Тэд баярласандаа орилж, гомдсондоо чангаар уйлна. Гэхдээ та хүүхдээ том болох тусам сэтгэл хөдлөлөө хэрхэн хянах тухай заан тайлбарлаж, илүү их ярилцаж байх хэрэгтэй. Мөн хэтэрхий хүүхдэдээ хүлцэнгүй хандаж, бүх зүйл тэдний зөв мэт байж болохгүй. Буруу үйлдлийг нь буруутгаж, чухам юу буруу байсныг ярилцаж, ахин ийм авир гаргахгүй байхыг сануул.

Өөрийгөө хүмүүжүүлэх боломжийг олго

Хүүхэд тоглох, зугаацахтай холбоогүй байсан ч гэсэн өөрсдийгөө сахилга бат, шаардлагатай зүйл хийхийг сурах ёстой. Унтахаасаа өмнө шүдээ угааж, тоглоомоо холдуулж, гэрийн даалгавраа хийх нь өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг юм. Тэдний хийж буй зүйлийг хянахгүйгээр өөрсдөө гэрийн даалгавраа хийж, шүдээ цэвэрлэх талаар л сануулаарай.

Хүүхдээ үргэлж нялх гэж харах хэрэггүй

Хүүхэд тань 3 нас хүрсэн бол тэдэнд тохирсон ажлыг хийлгэж болно. Ядаж л тараасан тоглоомоо өөрөө хурааж, хоолоо өөрөө идэж сурсан байх хэрэгтэй. Ингээд нас ахих бүрт нь тэдэнд тохирох ажлыг даалгаж, хариуцлага үүрүүлж байгаарай. Энэ нь тэднийг хүмүүжилтэй, хариуцлагатай төдийгүй бусдын хийсэн ажлыг хүндэтгэж чаддаг нэгэн болгож төлөвшүүлнэ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!