Даралтыг тогтворжуулж, судасны ханыг цэвэрлэх жор

Өнөөдөр та бүхэндээ цусны судсыг цэвэрлэж, цусыг чөлөөтэй урсахад туслах нэгэн жорыг хүргэхээр бэлтгэлээ. Энэ нь зүрхний шигдээс болон цусны даралт ихсэхээс сэргийлж, тогтворжуулах нөлөөг давхар үзүүлнэ.

Орц:

  • Цагаан гаа – 4 см
  • Нимбэг – 4 ширхэг
  • Сармис – 4 хумс
  • Цэвэршүүлсэн ус – 2 литр

Нимбэгээ угааж, нимгэн хэрчээрэй. Цагаан гаа болон сармисаа хальслана. Уснаас бусад бүх орцоо блендэрт хийж эргүүлээрэй.

Бэлэн болсон шүүсээ саванд хийж, гал дээр тавьж халаагаарай. Үүн дээрээ усаа бага багар нэмж, буцалгана. Дараа нь гал дээрээс авч хөргөөрэй. Шүүж, зөвхөн шүүсийг нь цэвэрхэн шилэн саванд хийж, хөргөгчинд хадгална.

Өдөрт 2 удаа хоолноос 2 цагийн өмнө 2 халбагыг ууна. Өдөр бүр алгасалгүй уух чухал гэдгийг санаарай. Мөн хэрэглэхээс өмнө сэгсрэх хэрэгтэй. Үүнийг өдөр бүр тогтмол хэрэглэж заншсанаар таны даралт тогтворжиж, зүрхний эрүүл аюулгүй байдал баталгаатай болох юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!