Нүхжилтийн хэмжээг багасгаж, агшаах зааврууд

Арьсны нүхжилт нь илүүдэл тослог болон бохирдлоос үүдэлтэй. Арьсаа сайн цэвэрлэхгүй, тослогийн тэнцвэрийг хадгалахгүй байвал нүхжилт үүсдэг. Мөн нүхжилт үүсэх шалтгаануудад дааврын өөрчлөлт, нас ахих тусам арьсны нүх сүв томрох зэрэг багтана. Хамгийн гол нь үүнийг хэрхэн агшаах вэ гэх асуулт байгаа юм. Одоо харин та бүхэндээ нүжхилтийг богино хугацаанд үр дүнтэй агшаах аргуудыг зааж өгье.

1. Нүүрээ мөсөөр арч
Нүүрээ угааж цэвэрлээд, мөсөөр арчиарай. Энэ нь таны арьсыг чангалаад зогсохгүй нүхийг агшаахад том тус хүргэнэ.

2. Өндөгний цагаанаар маск бэлтгэн хэрэглэ
Нүүрэндээ бага зэрэг өндөгний цагаан түрхээд дараа нь хатаагаарай. Хатсан маскаа хуулж аваад, нүүрээ хүйтэн усаар угаах хэрэгтэй.

3. Хүйтэн усаар угаана
Нэгдүгээрт, нүхээ нээхийн тулд нүүрээ бүлээн усаар угааж, дараа нь хүйтэн усаар угаах хэрэгтэй. Ингэснээр нүх хаагдаж, агших болно.

4. Элсэн чихэр, оливын тосоор гуужуулна
Ижил хэмжээтэй элсэн чихэр болон оливын тосыг хольж зуурмаг бэлтгэнэ. Үүгээрээ нүхжилттэй хэсгээ үрж цэвэрлээрэй. Дараа нь хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

5. Хүнсний сода ашиглах
Хэдэн дусал усыг хүнсний соданд нэмж зуурмаг бэлтгээрэй. Тус зуурмагаар асуудалтай хэсгээ үрж, дараа нь хүйтэн усаар угаана.

6. Тараг нүүрэндээ түрх
Дээрх аргууд таны нүүрэнд арай ширүүдэх санагдаж байвал тараг ашиглаад үзээрэй. Тараг нүүрэндээ түрхээд, хатахаар нь хүйтэн усаар угаагаарай.

7. Алимны цуу хэрэглэх
Алимны цууг хөвөнд шингээж, нүхжилттэй хэсгээ арчиарай. Хэдэн минутын дараа нүүрээ мөн л хүйтэн усаар угаах хэрэгтэй.