Хүмүүсийн нэрийг нь буруу дууддаг дэлхийн алдартай брэндүүд

Гадны алдартай брэндүүд бидний амьдралд орж ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Харин нэрний тухайд энэ нь тун ч төвөгтэй бөгөөд чухам яаж дуудах нь зөв гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй учир өөр өөрсдийнхөөрөө дууддаг. Гэхдээ мэдээж брэндүүдийн нэрийг зөв уншиж сурахгүй бол, хаана ч явсан эвгүй байдалд орж, мэдлэггүйгээ гайхуулах болно. Тиймээс та бүхэндээ брэндүүдийн нэрийг хэрхэн зөв унших тухай мэдээллийг хүргэж байна.

“Pierre Cardin”

Алдартай загварын брэндийн нэрийг Франц хэлний дүрэм ёсоор, “i” үсгийг “а”-гаар унших аж. Ингэхээр Кардан гэж дуудах нь зөв болох юм.

“Huawei”

Хятадын алдартай гар утасны брэндийн нэр нь 3 үенээс бүрддэг. Гэхдээ үгийн эхэнд байгаа “H”-г дуудахгүйгээр “Вавэй” хэмээн уншдаг байна шүү.

“Xiaomi”

Хятадын өөр нэгэн алдартай гар утасны брэнд болох “Xiaomi”нэрийг хүмүүс үргэлж буруу уншдаг. Хятад хэлэнд “x” үсгийг “ш” гэж дуудна. Үүнийг компанийн дэд ерөнхийлөгч Уго Барра хүртэл батлаж, нийт олон улсын хэрэглэгчдэд нэрийг нь зөв дуудахыг зааж өгчээ.

“Chopard”

Цаг, үнэт эдлэл үйлдвэрлэдэг компанийн нэрийг зөв дууддаг хүн ховор. Францын дуудлагын дүрмийн дагуу “ch” -г “ш”-ээр дууддаг бөгөөд үгийн төгсгөлд орсон “d”-ийг уншдаггүй байна.

“Evian”

Алдартай цэвэр усны брэнд болох “Evian”-ийг одооноос зөв дуудлагаар уншиж байгаарай.

“Jacuzzi”

Угтаа энэ нь брэндийн нэр байсан ч, сүүлдээ зүгээр нэг халуун рашааныг нэрлэдэг төлөөний нэр болчихсон. Ямартай ч, Жакуз биш, Якуцци юм байна шүү.

“Adobe”

Adobe бол “шавар, сүрэлээр хийсэн тоосго” гэсэн утгатай испани үг юм. Тус брэндийг үндэслэгч Жон Уорнок Калифорниа хотын Adobe Creek (Clay River) хэмээх газрын ойролцоо амьдардаг байсан тул компаниа ийн нэрлэжээ. Харин дуудлагын тухайд “Эдоуби”.

“Hennessy”

Хамгийн эртний коньякны брэндийг Ирланд гаралтай Ричард Хеннесси үндэслэн байгуулсан боловч Францын уламжлал ёсоор үүнийг “Анси” гэж дуудах хэрэгтэй.

“Burberry”

Энэхүү алдартай брэндийн нэрийг хүмүүс олон янзаар дууддаг. Гэхдээ хамгийн зөв дуудлага бол “Бёрберри” буюу тус брэндийг үүсгэн байгуулагчийн нэр юм.

“Clarins”

Гоо сайхны алдартай брэнд “Clarins”-ийн А-г э, I-г а-гаар уншдаг байна.

“UGG”

2000-аад оны сүүлээр хүмүүсийн дунд түгэн дэлгэрч, эрэлт нь өссөн гутлын брэндийн нэрийг одооноос “Агг” гэж дуудаж байгаарай.

“Hublot”

Дэлхийн тансаг цагны үйлдвэрлэгч компани нь Швейцарьт байгуулагдсан боловч нэрийг Францын хэв маягаар нэрлэх нь зүйтэй. Энэ тохиолдолд эхний болон сүүлчийн үсгийг дуудахгүй, “u” нь зөөлөрнө.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!