Таны стайлыг бүрэн өөрчлөх хувцаслалтын санаанууд

Хувцаслалтанд дагаж мөрдөх ёстой дүрэм журам гэж бий. Үүнийг дагаж мөрдөөгүйн улмаас биеийн галбир буруу харагдах төдийгүй ямар ч гоёмсог хувцас өмссөн гундаах аюултай. Тиймээс хувцаслалтын дүрэм журмыг заавал мэдэж аваарай. Ингэснээр та өдөр бүр өөртөө итгэлтэй, үзэсгэлэнтэй харагдаж чадна.

Зөв харьцаа

Биеэ 3 хэсэгт хувааж үзнэ. Дээд хэсгийн 1/3-ийг цамц болон футволк гэхчлэн дээгүүр өмсөх хувцсанд зориулна. Харин үлдсэн 2/3 хэсэгт өмд, юбка зэрэг өмсөхөд тохиромжтой.

Том размерийн хувцас

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань томдсон хувцас ихээр өмсөх болсон. Гэхдээ томдсон цамц, футволк өмсөж байгаа үедээ өндөр суудалтай өмд өмсөж, дотуур нь хийж байгаарай. Ингэснээр таны хувцаслалт цэгцтэй, загварлаг харагдана.

Ханцуйны урт

Костюмын ханцуйны урт нь таны бугуйны ястай зэрэгцээ байх хэрэгтэй. Харин срокчи цамцны ханцуй болон костюмны ханцуй хоорондын зай 1.5-2 см байхад хангалттай.

Шагайгаар татсан гутал

Шагайгаар татдаг гутлыг богино юбкатай өмсөж болохгүй. Энэ нь таны хөлийг богино харагдуулна. Харин энэ төрлийн гутлыг жинс, өмд, урт юбкатай өмсөхөд илүү тохиромжтой.

Халаасны алчуур

Халаасны алчуурыг сонгоход танд цагаан өнгийг санал болгоё. Энэ нь ямар өнгийн костюмтай тохирно. Мөн зангиа болон халаасны алчуур ижилхэн өнгөтэй байх нь тийм ч сайхан санаа биш.

Гоёл чимэглэл тохируулж зүүх

Нүүр энгэр орчмын гоёл чимэглэлийг хэтрүүлж болохгүй. Нүдний шил, зүүлт, малгай, энгэрийн тэмдэг, ээмэг, хүзүүний алчуур зэргээс аль таалагдсан 3-аа сонгож зүүж болно.

Таарсан хүрэм сонгож авах

Дэлгүүрээс хүрэм сонгож авахдаа эхлээд ноосон цамц өмсөж байгаарай. Ингэснээр тухайн хүрэм танд яг таарч байгаа эсэхийг бүрэн мэдэж болно.

Трико

Арьсныхаа өнгөнд тохируулж трикогоо сонгож байгаарай. Таны арьснаас хэт ялгарах биеийн өнгөтэй трико өмсөж болохгүй. Эс бөгөөс биенд хэт ялгарч, таагүй харагдана.

Нэг өнгийн хувцас өмсөх 

Хэрэв та нэг өнгөөр хувцаслахаар шийдсэн бол аль болох даруухан, завсрын өнгө сонгоорой. Эс бөгөөс та яг л алиалагч шиг харагдана.