Сарын тэмдгийн үед идэх ёстой болон татгалзах ёстой хоол хүнс

Сарын тэмдгийн үеэр эмэгтэйчүүдийн даавар хэлбэлзэх төдийгүй хоол тэжээлийн хэрэгцээ хүртэл өөрчлөгддөг. Тиймээс сарын тэмдгийн үеэр тохирох хоол хүнсийг хэрэглэж, цусаар дамжуулж алдсан шим тэжээл, амин дэмээ нөхөх хэрэгтэй юм. Та бүхэндээ сарын тэмдэг ирсэн өдрүүдэд идэж, ядрах, толгой өвдөх, нуруу, бие өвдөх зэргийг намдааж, амин дэм нөхөх хоол хүнсийг танилцуулж байна.

Брокколи

Төмөр бол сарын тэмдгийн үеэр хамгийн их алддаг эрдэс бодис юм. Брокколи нь төмрийн алдагдлыг нөхөхөд тань туслах болно. Төмрөөс гадна брокколи нь эслэг, магни, калигаар баялаг бөгөөд энэ нь хөлрөлтийг багасгах, хоол боловсруулалтыг дэмжих, булчинг тайвшруулна.

Гадил

Гадил нь таны идэж болох хамгийн зөв жимс юм. Энэхүү жимс нь кали, магни, эслэгээр баялаг. Энэ өвдөлтийг хянаж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахад онцгой нөлөө үзүүлэх төдийгүй сэтгэл санааг тайван байлгана.

Хар шоколад

Хар шоколад нь төмөр, магни, антиоксидант, флаванол зэрэг олон төрлийн эрүүл эрдэс бодис агуулдаг. Эдгээр нь цусны урсгалыг сайжруулж, цусны судасыг тайвшруулдаг. Таны сэтгэл санааг тайвшруулж, эрч хүчээр цэнэглэнэ.

Салмон загас

Салмон загас нь эрүүл омега-3 тосны хүчил агуулдаг бөгөөд уургийн баялаг эх үүсвэр болдог тул эрүүл гэж тооцогддог аливаа хоолны дэглэмд орсон байдаг. Үрэвслийг бууруулах, сарын тэмдгийн мөчлөгийн хэмжээг тохируулах зэрэгт онцгой нөлөөтэй.

Цагаан гаа

Цагаан гаа нь үрэвслийг хянах чадвартай бөгөөд сарын тэмдгийн өвдөлтийг намдаах болно. Хэрэв та хэвлийн хэсгээр өвдөх таагүй мэдрэмжээс болж зовж байвал цайндаа шинэхэн цагаан гаа нэмээрэй.

Жүрж болон нимбэг

Сарын тэмдгийн үед илүү их жимс идэх хэрэгтэй. Ялангуяа цитрусын төрлийн жимснүүд илүү сайн нөлөөтэй. Витаминээс гадна тэдгээр нь маш их эслэг, ус агуулдаг бөгөөд энэ нь таны биеийг чийгшүүлж, хоол боловсруулалтыг хэвийн байлгана. Түүнээс гадна цитрусын жимс нь дотор муухайрах, сарын тэмдэгтэй холбоотой бусад таагүй нөхцлийг багасгахад сайн нөлөөтэй.

Одоо харин сарын тэмдгийн үед идэж болохгүй хоол хүнсийг танилцуулъя

Сүү

Хэвлий хэсгийн өвдөлтөөс сэргийлэхийн тулд сүүнээс татгалзаарай. Сүү нь нэг төрлийн элсэн чихэр болох лактозыг агуулдаг учир бидний бие боловсруулахад төвөгтэй байдаг. Нэмж хэлэхэд, лактоз нь гэдэс дүүрэх, ходоод өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд үүсгэдэг.

Чихэр болон амттан

Чихэр, амттангаас аль болох татгалзаарай. Энэ нь таны сэтгэл санааг дээрдүүлж байж болох ч, өвдөлтийг нь улам бүр нэмэгдүүлнэ гэдгийг санаарай.

Кафейн

Сарын тэмдгийн үеэр кофе их хэмжээгээр уух нь сарын тэмдгийн хугацааг уртасгана. Энэ нь нэг ёсондоо мөчлөгийг алдагдуулна гэсэн үг юм.

Халуун ногоотой хоол

Халуун ногоотой хоол идэх нь таны ходоодонд нэмэлт зовиур авчирдаг. Гэсэн хэдий ч та ухаалгаар сонговол энэ нарийн төвөгтэй цаг үед зарим халуун ногоо таны биед хэрэгтэй байж болох юм. Жишээлбэл, шинэхэн чинжүү нь үрэвслийн эсрэг нөлөөгөөр алдартай бөгөөд гүргэм нь хоол боловсруулах эрхтний өвчнийг анагаана.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!