Хөл, өвдөг, ташааны өвдөлтийг намдааж, эмчлэх дасгалууд

Хөл болон өвдөгний өвчлөл манай улс гэлтгүй дэлхий нийтэд маш түгээмэл байдаг. Үүнийг заавал эм тариа гэхээс илүүтэй дасгал хөдөлгөөнөөр шийдвэрлэж, эмчилж болно. Иймд та бүхэндээ хөл, өвдөг, ташааны өвдөлтийг намдааж, эмчлэх дасгалуудыг танилцуулж байна.

Өсгийгөө өргөх

  • Дасгалаа эхлэхдээ түшлэгтэй сандал барьж зогсоно.
  • Тус байрлалаас зүүн хөлөө дээш өргөнө.
  • Одоо баруун хөлийнхөө өсгийг өргөж, өлмий дээрээ зогсоорой.
  • Буцаагаад аажуухнаар өсгийгөө буулгана.
  • Хөл тус бүр дээрээ 15 удаа давтаж хийгээрэй.

Энэ нь таны шагайг бэхжүүлж, өвдөгний эргэн тойрон дахь булчингууд дээр ажиллах болно.

Өлмий дээрээ явах

Энэ дасгалыг та хаана ч хийсэн болно. 5-15 минутын турш өлмий дээрээ алхаж яваарай. Ингэхдээ булчингаа чангалахаа мартуузай.

Шагайгаа эргүүлэх

Шагайгаа бат бэх, амархан гэмтээд байдаггүй болгохын тулд доорх дасгалыг хийнэ.

  • Сууж байгаад эсвэл зогсож байгаад нэг хөлөө дээш өргөнө.
  • Өргөсөн хөлөө зөөлөн эргүүлээрэй.
  • Хөл тус бүр дээр 10 удаа эргүүлнэ.

Сунгалт

Энэ дасгалыг хийхийн тулд танд чанга сунгалтын резин хэрэг болно.

  • Ямар нэгэн тавилганаас резинээ углаж тогтооно.
  • Баруун хөлөө зүүн хөлөн доогуураа хийж байрлуулна.
  • Одоо зүүн хөлөө резиндээ углаж байрлалаа эзлээрэй.
  • Хөлөө татаж, аль болох сунгахыг хичээгээрэй.
  • Хөл тус бүр дээр 10-15 удаа давтан хийнэ.

Тавхайны тоглоом

Та ердөө л хөлөө аясаар нь базаж, тэнийлгэхэд болно. Өдөр бүр энэ дасгалыг санасан үедээ хийж байгаарай.

Бөмбгөн дээр гишгэх

  • Хатуу агаарын теннисний бөмбөг авч бэлтгэнэ.
  • Сандал дээр тухлан суугаад, хөлөөрөө бөмбгөн дээрээ гишгээрэй.
  • Ингэж хоёр хөлөндөө массаж хийнэ.
 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!